АНУ-ын зах зээл дээрх эм бэлдмэлийн хяналт шалгалтын үеэр зарим гар халдваргүйжүүлэгчийн найрлагад бензол хэмээх хорт хавдар үүсгэгч бодис илэрчээ.

Bloomberg агентлагийн мэдээлснээр халдваргүйжүүлэгч хэрэгсэл цар тахлын ид оргил үеэр, санитайзерууд худалдаанаас олдохоо больсон цагт буюу зах зээлд хэдийн гарсан бүтээгдэхүүнүүдээс илэрсэн байна.

Бензол шалгалтад орсон 168 брэндийн 260 савны 17%-иас нь ил болсон байна. 21 саванд энэ бодисын агууламж хамгийн ихээр бүртгэгдсэн аж.

Бензолын агууламж өндөр халдваргүйжүүлэгчийн ихэнхийг нь Хятадад буюу АНУ-д үйлдвэрлэжээ. ДЭМБ-ын хорт хавдрын судалгааны дэд хэлтсээс энэ бодисыг асбесттэй дүйцэхүйц хамгийн эрсдэлтэй бодис гэсэн ангилалд оруулсан байдаг.

Сонирхуулахад, өнгөрсөн оны арваннэгдүгээр АНУ-ын эрдэмтэд чихрийн шижин үүсгэгч бодисыг тавилганаас илрүүлсэн юм. Риверсайд дахь Калифорнийн их сургуулийн мэргэжилтнүүд тавилга, цахилгаан хэрэгсэл, ахуйн үйлдвэрлэлд хэрэглэдэг полибромын дифенил эфир нь чихрийн шижин үүсгэгж байж болзогүй гэж үзжээ. Хэдийгээр энэ судалгааг хүн дээр явуулаагүй, хээлтэй оготнууд дээр явуулсан ч полибромын дифенил эфирийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө шинжлэх ухаанаар нотлогдсон гэж үзсэн байна.

Эх сурвалж: IZ.RU

Орчуулагч: Марта

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн