Ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих үеэр ажилласан олон нийтийн цагдаа нарт Монгол Улсын Засгийн газраас урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар олон нийтийн цагдаа нарын төлөөлөлд урамшууллыг гардууллаа.

Энэ үеэр салбарын сайд Х.Нямбаатар “Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах ажилд та бүхэн хоёргүй сэтгэлээр зүтгэж, чухал үүрэг гүйцэтгэж байгаад талархаж байна.

Засгийн газрын хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Уг хууль батлагдсанаар

  • цагдаагийн байгууллага иргэд,
  • олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх,
  • иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх,
  • камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх,
  • мөн нутгийн захиргааны бүх шатны байгууллагын хүлээх үүрэгт харьяа нутаг дэвсгэрт орчны аюулгүй байдлыг хангах, хяналт тавих гэх мэт зохицуулалтыг тусгаж өгсөн.

Ингэснээр цагдаагийн байгууллага, олон нийтийн цагдаа, хамтарсан багийн үйл ажиллагаа илүү шуурхай болж өргөн хүрээнд хамтран ажиллах нөхцөл бүрдэнэ. Цаашид олон нийтийн цагдаагийн орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах, үйл ажиллагааг сайжруулах чиглэлд илүү анхаарч ажиллана” гэдгийг онцлов.

Эх сурвалж: ХЗДХЯ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн