Энэ мэдээллийг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл өгөлөө.

Тэрбээр “Яам шууд сурагчдын амралтыг цуцлаагүй, эцэг эхчүүдийг хүсэлт, сургуулиудын саналыг үндэслэн амраахгүйгээр хичээллүүлэх шийдвэрийг гаргасан байсан. Монгол Улсын хэмжээнд 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой байна. Сургуулиуд нэг хоног, нэг цагийн өмнө хичээлээ нөхөх нь чухал байна. Гэхдээ яам нөхцөл байдалтай уялдуулж тушаалаа өөрчилж байна. Ирэх долоо хоногт ЕБС-иуд амарна. Сургууль болон орон нутаг өөрсдөө сонголтоо хийж  болно” гэлээ.

Боловсролын яамнаас ЕБС-ийн сурагчдыг хоёрдугаар улиралд амрахгүйгээр цахим болон теле хичээлийг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргаад байсан. Тэгвэл яам дээрх шийдвэрээ эргэн харж, ЕБС-иудын хоёрдугаар улирлын амралтыг ирэх даваа гаригаас буюу гуравдугаар 29-нөөс дөрөвдүгээр сарын 5 хүртэл долоо хоногийн хугацаанд амраахаар шийдвэрлэжээ.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн