Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн багийнхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
Уулзалтын үеэр МЭЕГ-аас санаачлан хэрэгжүүлж буй Монгол Улсын баруун бүсийн 7 аймгийг гоц халдварт шүлхий өвчингүй, вакцин тарьдаггүй бүсээр, Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс эрүүл, тайван болохыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага /OIE/-аар батлуулахаар хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцаж, мэдээлэл солилцсон байна.
“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөлтэй хамтран Монгол улсын баруун бүсийн 7 аймгийг гоц халдварт шүлхий өвчингүй, вакцин тарьдаггүй бүсээр, Монгол улсыг үхрийн цээж өвчнөөс эрүүл, тайван болохыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага /OIE/-аар баталгаажуулахаар өргөн барих баримт бичиг /доссиер/-ийг боловсруулах, шинэчлэн сайжруулах ажилд дэмжлэг үзүүлэх, 2021 онд зохион байгуулагдах ДМАЭМБ-ын нэгдсэн чуулганаас өмнө хүсэлт хүргүүлэхэд хамтран ажиллах, ажлын төлөвлөгөөндөө тусгаж ажиллахаар боллоо.
Б.Эрдэнэ