2018-12-04 11:42
Нохой яг л хүнтэй адил таагүй явдал тохиолдвол нойргүйддэг гэнэ. “Proceedings of the Royal Society B” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн шинэ судалгаагаар таагүй үйл явдал гэрийн нохдыг нойргүй хонуулахад хүргэдэг гэжээ. Үүнийг олж тогтоохын тулд Унгарын хэсэг эрдэмтэд туршилт явуулж, гэрийн тэжээвэр нохдыг зургаан минутын турш сэтгэл санаагаар зовоож, баярлуулж, дараа нь тэдний нойронд ажиглалт хийжээ. […]