Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас шатахууны хангамжийн нөхцөл байдалд газар дээр нь хяналт тавьж, нийлүүлэлтийг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээр ахлуулсан баг өчигдөр орой Улаанбаатар хотын хойд хэсгийн шатахуун түгээх станцуудад ажиллаж, Шуурхай штабын шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулав. Аравдугаар сард ОХУ, БНХАУ, БНСУ-аас нийт 88 мянган тонн шатахуун […]