Capture_20210305121114-1024x636.jpg

2021-03-05 12:19
Цар тахал бидний амьдралд олон өөрчлөлт авчирсан. Салбар бүрт эерэг, сөрөг байдлаар нөлөөлөхийн сацуу Ковидын дараах шинэ эгэл амьдралын хэв маягт бид ажил мэргэжил бүрийн онцлогийг олж харан, эмч, цагдаа, онцгой байдал болон эмнэлгийн ажилтнуудыг өндрөөр үнэлэх болсон. Үүнтэй холбогдуулан дэлхий даяар эдгээр салбарын ажилтнуудын ажлын үнэлэмж нэмэгдэж, тэдний тухай сэдэв анхаарлын төвд ороод байна. […]

156702189_789818338556184_2901165777270212102_n-1024x551.jpg

2021-03-05 12:07
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Голомт банкнаас буцаан олголттой, урамшуулалтай худалдан авалтыг харилцагчдадаа санал болгож байна. Уг худалдан авалтын хүрээнд та зоогийн газар, цэцгийн дэлгүүр, бэйкери,гоо сайхан спа, эрүүл мэнд зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээс сонголтоо хийн Голомт банкны бүх төрлийн дараа төлбөрт кредит карт болон SocialPay аппликэйшнээс кредит картаа ашиглан төлбөрөө хийгээд 8%-ийн […]

covid2-1.jpg

2021-03-05 11:12
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа. Гуравдугаар сарын 04-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 13206 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингээд 77 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 77 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна.  Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, […]

155476305_436276960976177_7573694949140283794_n-1024x551.png

2021-03-05 11:11
Автомашин худалдан авахад өөрт тохирсон унаагаа зөв сонгох, баталгаатай чанартай худалдан авалт хийхийн тулд борлуулалтын газраа зөв сонгох гээд олон чухал хүчин зүйлийг авч үзэх шаардлагатай болдог. Тиймээс автомашин худалдан авахаар сонирхож байгаа автомашин сонирхогчдодоо зориулан худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс болон Голомт банкны тусгай нөхцөлтэй зээлээр хүссэн унаагаа өөрийн болгох хөнгөлөлт, боломжууд зэрэг сэдвээр […]

816c0d39024ac3df036911e0a5b8b3f0.jpeg

2021-03-05 10:06
Нас ахих тусам ахмад настнуудад амьсгалын эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлт, алдагдал үүсч улмаар амьсгалын замын эмгэг, өвчлөлд өртөмтгий болдог. Гүнзгий амьсгал авч чадахгүй байснаар цээж хэнхэрцэг ясны хөшингө байдал, булчингийн сулрал үүсч байнга өнгөц амьсгал авах, хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй байхад хүрдэг. Байнга өнгөц амьсгал авснаар биемахбодь ядарч сульдаж, идэвхтэй амьдралын хэв маягт сөргөөр […]

DSC_6199-1024x575.jpg

2021-03-05 09:25
Монгол Улс ОХУ-ын гарган авсан “Спутник-V” вакциныг өнгөрсөн сарын 27-нд хүлээн авсан. Ингэснээр тус вакциныг хүлээн авсан 23 дахь улс болсон байна. “Спутник-V” вакцины үйлдвэрлэл, хэрэглээ, зөвшөөрөл, бүртгэл зэрэг тус вакциныг тойрсон асуудлаар цахим уулзалт боллоо. Уулзалтыг ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагийн Монгол дахь Төлөөлөгчийн газар зохион байгуулж, Монгол Улс, ОХУ-ын сэтгүүлчдийн байгууллага, Монголын Улаан […]

ub.jpg

2021-03-04 11:10
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа. Гуравдугаар сарын 03-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн гурван, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн хоёр авто лабораторид, Дархан, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лаборатори болон бусад лабораторид 19507 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингээд 44 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 42 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн  байна.  Шинээр илэрсэн тохиолдлыг […]

6040241e0a09c.jpeg

2021-03-04 08:22
Монгол Улсын Шадар сайдын дэргэдэх шуурхай ажлын баг энэ сарын 3-нд хуралдав. Хуралд ирэх дөрөвдүгээр сарын 02 хүртэл эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, дархлаажуулалтын явцын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав.  Шадар сайд С.Амарсайхан тусгаарлах байрны орчин нөхцөлийг сайжруулах, вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгав. Улсын онцгой комиссын Шуурхай штабыг шинэчилсэн зохион байгуулалтад оруулахыг мөн холбогдох […]

603fa4f19c72b.jpeg

2021-03-04 07:53
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль /АШУҮИС/-ийн эрдэмтэд “КОВИД-19” халдварыг шүлснээс илрүүлэх оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Эрдэмтдийн багийн төлөөллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Энэ оношлуурын халдвар илрүүлэх мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой юм байна. Мөн […]