mongolbank.jpg

2022-07-04 06:30
ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун Зээлийн мэдээллийн сан буюу хар жагсаалттай холбоотой журамд өөрчлөлт оруулах талаар Монголбанкинд албан бичиг хүргүүлсэн байна. Энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа хуваалцжээ. Тэрбээр “Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн чанаргүй ангилалд үндэслэлгүйгээр бүртгэн санхүүгийн үйлчилгээ хүртэх боломжийг олон жилээр хязгаарлаж байна” гэсэн гомдол гаргасан иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Иргэдийн зүгээс банк бус санхүүгийн байгууллага, цахим […]

аврагч.jpg

2022-07-01 12:00
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Үдлэг” нислэг буултын талбайд зохион байгууллаа. Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд 14 алба хаагч хамрагдсан юм. Алба хаагчид ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн […]

3-1.jpg

2022-07-01 11:47
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, монгол уран дархны “Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо хамтран “Монгол дархан” үзэсгэлэнг Уран зургийн галерейд зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Тэрбээр монгол дархчуудын урлаж ирсэн эдлэл хэрэгсэлгүйгээр нүүдлийн соёл иргэншлийг, зэр зэвсэггүйгээр Монголын эзэнт гүрнийг, бурхан шүтээнгүйгээр монголчуудын итгэл үнэмшлийг, цаашлаад өнө эртний түүхтэй нүүдлийн […]

q1-1280x960.jpg

2022-07-01 10:40
Эгийн голын гүүрнээс Нуурын босго хүртэлх 9.2км газрыг хамруулж голын эрэг дагуух болон доторх хог хаягдлыг цэвэрлэж дуусгажээ. Хуримтлагдсан хог асуудлыг хөндөн мэдээлэл ирүүлсэн Ногоон шошго “Эгийн голын эх өтөж байна” гэх нэвтрүүлгийн мөрөөр ийнхүү ажиллаж нийтийн цэвэрлэгээг хийжээ.  

aa-1280x853.jpg

2022-07-01 10:21
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын […]

эмя-1.jpg

2022-06-30 17:00
ЭМЯ, НЭМҮТ, ГССҮТ-ийн удирдлага, холбогдох албан хаагчид оролцон осол ихээр гардаг автозамын “Хар цэг”-т авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг өнөөдөр ярилцлаа. Аялал, зугаалга, амралтын улирал эхэлж буйтай холбоотойгоор иргэд орон нутагт ихээр зорчдог нь зам тээврийн ослыг нэмэгдүүлдэг. Зам тээврийн осол нь үхлийн түвшин өндөр бөгөөд статистик судалгаагаар Монгол Улсад зам тээврийн ослын 1000 осол […]

Цусны-донор-1280x853.jpg

2022-06-30 15:30
Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. Уг Ажлын хэсэг Эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй Цусны донорын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг […]

huur-1.jpg

2022-06-30 13:40
2022 оны зургаадугаар сарын 13-26-ны өдрүүдэд Узбекистан улсын нийслэл Ташкент зохион байгуулагдсан өсвөр, залуучууд, ахмад, насанд хүрэгчдын Азийн аварга шалгаруулах даамын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид нийт 104 хүний өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон байна.

b2-2.jpg

2022-06-30 13:26
Төв аймгийн Заамар сумын нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй “Бүрдэл Майнинг” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр бохир ус нийлүүлж, мөн 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдөр дахин нийлүүлж байсныг тогтоосон тул “Бүрдэл Майнинг” ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцлаад байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.