Та хурдан, шуурхай, хялбар нөхцөлөөр хэрэглээний зээл авахыг хүсэж байна уу? Тэгвэл Голомт банк Bananamall.mn-тэй хамтран дижитал хэрэглээний зээлийг олгож эхэллээ. Та өөрт хэрэгцээтэй барааг Bananamall.mn онлайн худалдааны вэбсайтаас сонгоод, Голомт банкны урьдчилгаагүй, бага хүүтэй зээлээр худалдан авах боломжтой боллоо. Та Bananamall.mn вэбсайтаар дамжуулан зээлийн хүсэлтээ онлайнаар илгээх ба бид таны зээлийг 1-10 минутын дотор шийдвэрлэн олгох болно.
Зээлийн нөхцөл:
• Зээлийн хэмжээ: 300,000₮-10,000,000₮
• Зээлийн хүү /сар/: 1.7%
• Урьдчилгаа: 0%
• Зээлийн хугацаа:
6 сар /300,000₮-500,000₮/
12 сар /500,000.01₮-1,000,000₮/
18 сар /1,000,000.01₮-3,000,000₮/
24 сар /3,000,000.01₮-5,000,000₮/
30 сар /5,000,000.01₮-10,000,000₮/
• Олгох валют: Төгрөг /MNT/
• Харилцагчийн шимтгэл: 1% /Зээлийн үнийн дүнгээс/
• Барьцаа хөрөнгө: Барьцаа хөрөнгө шаардахгүй
• Эргэн төлөлтийн хуваарь: Сар бүр тэнцүү төлөлттэй
• Төлбөр орлогын харьцаа /ТОХ/:
60%-аас хэтрэхгүй байх
МИК-ийн Орон сууцны зээлтэй бол ТОХ 45%
Bananamall.mn-ийн тухай: Тус онлайн дэлгүүр нь дэлхийн болон дотоодын 300 гаруй брэндийн, 10,000 гаруй нэр тѳрлийн албан ёсны эрхтэй бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжийг хэрэглэгчдэдээ oлгодог. Мөн 100,000₮-өөс дээш үнийн дүнтэй худалдан авалтад хүргэлт үнэгүй ба 24 цагийн дотор таны захиалгыг хүргэнэ. Тус онлайн дэлгүүр таны хэрэгцээг бүрэн хангах бүх төрлийн гар утас, түүний дагалдах хэрэгсэл, гэр ахуй, гоо сайхны бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна.
Голомт банк болон Bananamall.mn хамтран цаашид олон хямдрал, урамшууллыг хамтран хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа ба тун удахгүй хичээлийн шинэ жилд зориулсан хямдралтай худалдааг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Та Голомт банк, Bananamall.mn хамтарсан хэрэглээний дижитал зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаарт холбогдоно уу.
Үүнээс гадна бизнес эрхлэгчид Bananamall.mn-д мерчантаар элсэн өөрийн борлуулж буй бараа, бүтээгдэхүүнийг Голомт банкны дижитал зээлээр худалдан авах боломжийг хэрэглэгчдэдээ олгож, бизнесийн цар хүрээгээ тэлэхийг хүсвэл 7777-4080 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.