Shatarchid.jpg

2022-08-10 17:22
Энэтхэгийн Ченнай хотноо 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 10-нд зохион байгуулагдаж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад өндөрлөлөө. Тус тэмцээнд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатараар ахлуулсан С.Ган-од дасгалжуулагчтай эрэгтэй шигшээ баг, Ц.Батсайхан дасгалжуулагчтай эмэгтэй шигшээ баг эх орноо төлөөлөн оролцож эрэгтэй шатарчид 187 орны 188 багаас 35, эмэгтэй шатарчид 160 орны 162 багаас 15 […]

аймаг.jpg

2022-08-10 16:16
Австрали Улсын Элчин сайдын яамнаас 2021 онд зарласан төсөл шалгаруулалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас боловсруулан хүргүүлсэн “Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим сумдын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулах” төсөл шалгарч, тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр хүлээн өгөх арга хэмжээ ОБЕГ-т боллоо. Энэ хүрээнд Дорнод аймгийн Матад, Халхгол, Баян-Уул, Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан, Эрдэнэцагаан зэрэг зургаан сумын […]

15-1.jpg

2022-08-10 16:11
Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Батсүмбэр сумын нутагт амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 2022 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 2-ны өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар амралт, аялал жуулчлалын газрын ариун цэврийн байгууламжийн байдал, ахуйн хог хаягдлын хадгалалт, хамгаалалт, ус, газар […]

машин.jpg

2022-08-10 15:57
2022 оны 8 сарын 9-ны өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт алсын түргэний зориулалтаар ашиглах 0 гүйлттэй Prado 150 маркийн автомашиныг гардууллаа. Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улсын хэмжээнд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд эмч, мэргэжилтнүүд хөдөө орон нутагт тогтмол дуудагдаж ажилладаг юм. Алсын түргэний машины парк шинэчлэгдсэнээр […]

хөшигийн-хөндий.jpeg

2022-08-10 14:48
Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг тойрсон инженерийн дэд бүтцийн эхний ажлыг энэ баасан гарагт эхлүүлнэ. Үүнд зориулж энэ оны төсөвт 30 гаруй тэрбум төгрөг тусгасан. Ингэснээр ариутгах татуурга, цэвэр ус болон онгоцны буудлын урд байгаа 5 худгаас цэвэр усны шугам татах юм. Үерийн далангийн тодорхой ажлууд ч бэлэн болсныг БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээллээ. Тэрбээр, […]

nehtaiwni-guuur.jpeg

2022-08-10 13:59
Олимпын гүүр буюу Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Нарны замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, асфальт бетон хучилт хийх гэж байна. Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 14-ний 21:00 цаг хүртэл Энхтайваны гүүрний зүүн талын уулзвараас Махатма Гандийн гудамж буюу Соёмботой хөшөө рүү эргэдэг туслах зам хүртэлх замын урд талын […]

эмийн-сан.jpg

2022-08-10 12:37
Даатгуулагч-иргэдэд хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бичих боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь зөвхөн өрх, сум, тосгоны буюу анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарын бичсэн эмийг хөнгөлөлттэй олгодог байсан […]

chess.jpeg

2022-08-10 10:14
 Дэлхийн шатрын багийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох XXXXIV олимпиад 2022 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар 9-нд Энэтхэгийн Ченнай хотод болж өндөрлөв. Энэхүү 11 өрөг өрсөлдсөн дэлхийн шилдэг шатарчдын багийн олимпиадын эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын шигшээ баг 6 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой, 14 оноотой 188 орноос 35 дугаар байрт шалгарлаа. Олимпиадын сүүлийн […]

123.jpeg

2022-08-10 09:39
Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар болон Засгийн газрын зургадугаар сарын 8-ны өдрийн 32 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийн үр дүнг шалгах ажлын хүрээнд өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллалаа. Уулзалтад МХЕГ, нийслэлийн МХГ болон Мал эмнэлгийн ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд болон удирдлагуудыг байлцуулсан юм. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, […]

Фата.jpg

2022-08-10 09:29
Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-ээс Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотод “Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн жилийн уулзалт”-ыг 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон холбогдох албан тушаалтнууд Монгол Улсыг төлөөлөн ФАТФ-ын Зөвлөмж […]