Яармагаас Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн туршилтыг есдүгээр сард эхлүүлнэ2026-06-22 15:01Яармагийн Арцатаас Хархорин чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 75 хувьтай байна. Тээврийн туршилтыг энэ оны есдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөжээ.Дэлгэрэнгүй
2026 оны элсэлтийн шалгалтын зөвлөмжүүд2026-06-22 13:002026 оны элсэлтийн шалгалт 6-р сарын 25-28-нд болно. Шалгуулагчид шалгалтын байранд нэг цагийн өмнө ирж, хориглосон зүйлсийг авч орохгүй байхыг зөвлөж байна.Дэлгэрэнгүй
Хөвсгөл аймаг мал, амьтан нэвтрүүлэхийг хориглов2026-06-22 11:00Хөвсгөл аймаг малын гоц халдварт шүлхий өвчний улмаас бусад аймгаас мал, амьтан нэвтрүүлэх хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглолоо. Хил залгаа сумдад хяналтын цэг байгуулж, хөдөлгөөнд хяналт тавина.Дэлгэрэнгүй
Улсын аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд даргаар сонгогдов2026-06-22 10:00Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн шинэ дэд даргаар Улсын аварга Оргихын Хангай сонгогдсон талаар мэдээлэл гарлаа. Тэрээр 2022 онд Улсын аварга цол хүртсэн бөх юм.Дэлгэрэнгүй
Баянзүрх дүүргийн 4-р хорооны 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцлав2026-06-21 16:00Баянзүрх дүүргийн 4-р хороо, Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг ашиглаагүй тул цуцалж, нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болгохоор шийдвэрлэлээ.Дэлгэрэнгүй
Д.Төрмөнх анхны сайдын нэрэмжит шагнал хүртлээ2026-06-21 14:00Дорнод аймгийн Онцгой байдлын газрын ахлах ахлагч Д.Төрмөнх 11 жилийн хугацаанд олон гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, амь нас хамгаалсан тул анхны сайдын нэрэмжит шагналын эзнээр тодорч, 50 сая төгрөгөөр шагнууллаа.Дэлгэрэнгүй
Сутай хайрхныг долоодугаар сарын 24-нд тахина2026-06-21 10:00Говь-Алтай, Ховд аймгийн заагт орших Сутай хайрхныг долоодугаар сарын 24-ний өдөр тахих юм. Уул нь 2008 оноос Төрийн тахилгат уул болсон.Дэлгэрэнгүй
Хэнтийд улсын тусгай хамгаалалттай газраас хууль бусаар алт олборлосон хэрэг илэрчээ2026-06-20 12:00Хэнтий аймгийн Батширээт сумын Гутайн даваа-Хөмүүл голын эх орчимд улсын тусгай хамгаалалттай газраас хууль бусаар алт олборлож, 610 кг алтны чулууг Улаанбаатар руу тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн алба илрүүлэв.Дэлгэрэнгүй
Хүйсийн цэнхэр говьд Монгол бөхөнгийн янзага мэндэлжээ2026-06-20 11:00Хүйсийн цэнхэр говьд Монгол бөхөнгийн төллөлтийн үеэр янзага мэндэлж, цаг агаарын таатай нөхцөл нь амьд үлдэх боломжийг нэмэгдүүлж байна. Байгаль хамгаалагчид тайван орчин бүрдүүлэхийг анхааруулж байна.Дэлгэрэнгүй
Хүрээ цам-Даншиг наадам 2026 Хүй долоон худагт болно2026-06-19 22:00“Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-нд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр олон төрлийн спорт, урлаг, шашны арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд иргэдэд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ.Дэлгэрэнгүй