20260630-120037-file.jpeg

2026-06-30 12:00
Нийслэлд 2026 онд 71 байршилд 584,940 ширхэг цэцэг тарих төлөвлөгөөтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 503,000 ширхэг цэцгийг тариад байна. Хан-Уул дүүрэгт 243,000 цэцэг суулгасан бөгөөд арчилгаа, хамгаалалтын ажил үргэлжилж байна.

20260630-100026-file.jpeg

2026-06-30 10:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт 300 суралцагч шалгарч, 2026-2027 оны хичээлийн жилд гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцана. Тэдэнд хөтөлбөрийн талаар чиглүүлэх уулзалт зохион байгуулжээ.

20260629-170136-file.jpeg

2026-06-29 17:01
Улаанбаатар хот орчимд тархсан бамбай хоншоорт могой нь хортой бөгөөд биеийн өнгө, хамрын хонхортой байдлаараа бусад могойноос ялгардаг. Иргэд могой таарсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэл өгөх шаардлагатай.

20260629-110042-file.jpeg

2026-06-29 11:00
УЦУОСМХ-өөс 2026 оны наймдугаар сараас аравдугаар сарын цаг агаарын дундаж температур, хур тунадасны урьдчилсан төлөвийг танилцууллаа. Наймдугаар сард дулаан, хур тунадас төвийн нутгаар их байх төлөвтэй байна.

20260628-120022-file.jpeg

2026-06-28 12:00
Монгол Улсын Засгийн газрын даалгавраар уул уурхайн салбарт хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах зорилгоор улсын хэмжээнд хамтарсан хяналт шалгалт зохион байгуулагдаж байна.

20260628-100031-file.jpeg

2026-06-28 10:00
Европын орнуудад хэт халалт олон хоногоор үргэлжилж, зарим улс 3 дугаар түвшний улаан түгшүүр зарласан байна. Эрүүл мэндийн байгууллагууд халуунд өртөх эрсдэлтэй иргэдэд анхааруулга, зөвлөмж хүргэжээ.

20260627-200020-file.jpeg

2026-06-27 20:00
Баян-Өлгий аймгийн Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргаж, жолоочид нь хүлээлгэн өгсөн байна. Татан гаргах ажиллагаанд ОБЕГ болон бусад алба хаагчид оролцжээ.