Ардчилсан намын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгууллаа

2026-08-29 12:121min
20260829-121224-file.jpeg
Ардчилсан намын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх, эзэмших эрх, бүртгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулагдаж, анхны хуралдаанаа хийлээ.

Ардчилсан намын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт ахалж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ж.Батсуурь, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр, Улс төрийн зөвлөлийн гишүүн Т.Пүрэвхатан болон хуульч Б.Ариунболд нар бүрдүүлж ажиллах юм.

Өнөөдөр уг ажлын хэсгийн анхны хуралдаан болж, Ардчилсан намын өмчилж буй үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх, эзэмших эрх, бүртгэл, холбогдох баримт материалууд болон эрх зүйн нөхцөл байдлыг нарийвчлан судлав.

Хуралдааны үеэр улмаар өмчлөх эрхийг баталгаажуулах, маргаан, эрсдэлээс хамгаалах, намын өмчийн бүртгэл, эзэмшил, ашиглалтын талаарх асуудлыг цэгцлэх, намын эв нэгдлийг бэхжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.