20260813-150054-file.jpeg

2026-08-13 15:00
Нийслэлд зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг баталж, холбогдох сургалтыг зохион байгуулж байна. Энэ нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, зэрлэг амьтдын орчныг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ юм.

20260813-100031-file.jpeg

2026-08-13 10:00
2026-2027 оны хичээлийн жилийн нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл наймдугаар сарын 10-ноос эхэлж, 13-ны өглөөний байдлаар 69,161 хүүхэд бүртгүүлсэн байна. Бүртгэл наймдугаар сарын 23-ны 23:59 цагт дуусна.

20260812-210038-file.jpeg

2026-08-12 21:00
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейнтай спорт заалны бүтээн байгуулалт 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн гүйцэтгэгчээр "Люмос Максима" ХХК ажиллаж байна.

20260812-170046-file.jpeg

2026-08-12 17:00
Шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор цахим орчинд хуурамч зар мэдээлэл тарааж, мөнгө залилан авах тохиолдол нэмэгдэж байна. Цагдаагийн байгууллага иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

20260812-150107-file.jpeg

2026-08-12 15:01
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хиймэл оюун хөгжүүлэлт, цөлжилтийн судалгааны дүн болон COP17 хурлын бэлтгэл ажил хэлэлцэгдлээ. Судалгаагаар нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн нь тогтоогдсон байна.

20260811-200037-file.jpeg

2026-08-11 20:00
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 75 аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, онцгой байдлын алба хаагчид 17 хүний амь аварсан байна. Гол усанд эндсэн иргэдийн 11 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолдсон байна.

20260811-150112-file.jpeg

2026-08-11 15:01
Нийслэл 2026-2027 оны халаалтын улиралд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 100 хувь хагас коксон түлшийг айл өрхүүдэд борлуулах, 750 айлыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхээр төлөвлөж байна.

20260811-130042-file.jpeg

2026-08-11 13:00
2026 оны 8 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод эхлэх COP17 хурлын үеэр Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хааж, иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр боллоо.

20260810-200047-file.jpeg

2026-08-10 20:00
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 8 дугаар сарын 3-9-ний өдрүүдэд 56 гомдол, мэдээллийг шалгаж, эрүүгийн 1038 хэрэгт мөрдөн байцаалт явуулжээ. Зарим хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.