2026 оны 9-р сарын НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдана

2026-09-14 19:001min
20260914-190050-file.jpeg
2026 оны 9-р сарын 16-нд НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол шууд явагдах бөгөөд энэ удаагийн тохиролд 8 дугаар сарын худалдан авалтын баримтууд хамрагдана.

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын (НӨАТ) урамшууллын сугалааны тохирол 2026 оны есдүгээр сарын 16-нд, Лхагва гарагт 13:00 цагт явагдана.

Тохирол iBarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Энэ удаагийн тохиролд 2026 оны наймдугаар сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтууд хамрагдана.

Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудснаас авах боломжтой.