2023-06-21 12:05
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 19-нд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ. Уулзалтын эхэнд ОХУ-ын Холбооны Хурлын […]










