УИХ-ын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга” хэлэлцэн батлагдсантай уялдуулан хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн хэрэгжилтийг хангаж “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-г байгуулах зорилгоор бүх нийтийн анхдугаар хурлыг зохион байгуулах гэж байна.
Хурлаар хэлэлцэх асуудал
- Нийтийн эрх зүйн байгууллагын бүх нийтийн хурлыг тэргүүлэгчид, удирдлагыг сонгох
- Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дүрэм батлах
- Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн танилцуулга, мөрийн хөтөлбөртэй танилцах
- Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг сонгох
Бүх нийтийн хурлын шийдвэрийн төсөлХурал ирэх сарын 7-ны өдөр болох бол хуралд оролцогчдыг өчигдрөөс эхлэн бүртгэжээ. Бүртгэл ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлэх бол энд дарна уу.
Хуралд оролцогчдод тавигдах шаардлага
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах бүх гишүүдийн хуралд хууль батлагдсан өдрөөс өмнө байгуулагдан аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа дараах шаардлагыг хангасан тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага оролцоно. Үүнд:
- Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /цахим/;
- Гүйцэтгэх захирлын иргэний үнэмлэхийн хуулбар /цахим/;
- Харьяалах татвар, нийгмийн даатгалын албаны тодорхойлолт /цахим/;
Хуралд оролцогчид дараах материалтай танилцсан байна
- Бүх нийтийн хурлыг зохион байгуулах тухай БОАЖ-ын сайдын тушаал
- Нийтийн эрх зүйн байгууллагын бүх нийтийн хурлыг зохион байгуулах журам
- Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн танилцуулга
Дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах ажлын хэсгийн 51-267010 дугаарт холбогдож авна.
Эх сурвалж: Байгаль орчин, аялал жуулчлалын яам