hiliin-boomt.jpg

2023-08-31 17:18
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ОХУ-тай хиллэж буй хойд хилийг шалгаж буй талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ жил ОХУ-тай хамтарсан ажлын хэсэг хойд хилийг шалгах ажлаа эхлүүлээд байгаа. ОХУ-тай хиллэж байгаа эргэлтийн цэгийг тэмдэглэж, харилцан протокол хөтлөх юм. Мөн хилийн тэмдэгтүүдийг байгалийн чулуугаар тэмдэглэх ажил давхар эхэлсэн. 1970-аад оны үед хийгдсэн хилийн баганууд ихэвчлэн элэгдсэн […]

C1B8614D-124E-7E9A-073E-691F8214B3A1.jpg

2023-08-31 15:23
2023-2024 оны хичээлийн жилийн урьдчилсан статистикийг БШУЯ-аас танилцууллаа. Тодруулбал, ҮСХ-ны 2022 оны жилийн эцсийн хүн амын тоог нас дэвшүүлсэн байдлаар тооцсон байна. Мөн хичээлийн жилийн үндсэн статистик мэдээлэл аравдугаар сарын 15-ны өдөр гарах аж.

download-1-4.jpg

2023-08-31 15:08
“2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр БШУЯ-ны холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өгсөн юм. Энэ жилээс бага ангийн сургалтын хөтөлбөрт англи хэлний хичээлийг оруулах эсэх тухай сэтгүүлчийн асуултад БШУЯ-ны газрын дарга Б.Гантулга хариуллаа. Тэрбээр “Боловсролын сайдын баталсан тушаалаар сургалтын төлөвлөгөөнд тавдугаар ангиас англи хэлийг долоо хоногт гурван цагаар оруулж байгаа. Энэ хичээлийн жилээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн […]

631f1365a4d00.jpeg

2023-08-31 14:56
Сургуулийн автобусны үйлчилгээний талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 288 сургуулийн автобус явна. Үүний 75 нь хүүхдийн зориулалттай автобус. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад суралцаж буй хүүхдийн тоо нэмэгдэж, замын ачаалал ихсэж байгаа учраас эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ машинаар зөөх нь хөдөлгөөний ачаалалд нөлөөлнө. Тийм учраас хамран сургах тойргоор ойр суралцах […]

download-8.jpg

2023-08-31 13:50
Оюутан та ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх ба шимтгэлээ цаг тухайд нь бүрэн төлснөөр шаардлагатай үедээ Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцдаг тусламж, үйлчилгээг гэрээ бүхий 2350 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%-иар буюу сарын 5500 төгрөг, жилийн 66 мянган […]

d61b5b3251d8f0d1872ecc2e9ddda24b.jpg

2023-08-31 13:40
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан ХХААХҮЯ-наас сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг танилцууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад дурьдсанаар “Сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар 33.1.1 заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр […]

НААДАМ-Дархан-аварга-Б.Бат-Эрдэнэ-наадамд-зодоглохоор-бүртгүүллээ.jpg

2023-08-31 13:30
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталжээ. Тодруулбал, тус зөвлөлийг Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж бүрэлдэхүүнд спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, Монголын үндэсний олимпын хороо, Допингийн эсрэг үндэсний төв, хууль, эрүүл мэнд, цагдаа, гааль, авлигатай тэмцэх зэрэг холбогдох газруудын төлөөллөөс бүрдүүлжээ. Дэлхийн […]

koro85_vietnam_whisky_x974.jpg

2023-08-31 13:20
Өнгөрсөн онд Шотландын Эдинбург хотод болсон дуудлага худалдаагаар нэг удаагийн нэрэлтээр гаргасан (single malt) 311 литрийн лонхтой, 32 жил дарсан Макаллан (Macallan) вискиг нэрээ нууцалсан нэг хүн 1.1 сая фунт стерлингээр худалдан авч байжээ. Уг ховор вискиг худалдаж авсан хүн Вьетнамын бизнесмэн Вьет Нгуен Дин Туан болох нь өнөөдөр тодорхой болсон байна. Гиннесийн дээд амжилтын ном […]

9b698eb3105bd82528f23d0c92dedfc0.jpg

2023-08-31 13:07
Энэ үеэр БШУЯ-ны дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Х.Тамир багш боловсролын шинэчлэлийн гурван тулгуурт бодлогын талаар танилцууллаа. Тодруулбал уг гурван тулгуурт бодлогод багш бэлтгэх, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах тогтолцоо болон багшийн нийгмийн баталгаа, цалин, үнэлэмж, нэр хүндийн асуудал орж байгаа аж. БШУЯ-ны дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Х.Тамирын уг бодлогын талаар танилцуулсан зүйлсээс онцолбол:  […]

сургууль.png

2023-08-31 11:31
“2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл” сэдвээр холбогдох албаныхан мэдээлэл өгөв. Энэ үеэр БШУЯ-ны Дээд боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Х.Тамир “27 дээд сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг зогсоосон. Өнөөдрийн байдлаар 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. 22 сургуульд албан шаардлага хүргүүлсэн. Энэ ажлынхаа мөрөөр есдүгээр сарын 1-нээс эхлээд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулна. 65 их, дээд […]