20251125-103038-file.jpeg

2025-11-25 10:30
Монгол Улс 2025-2029 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр сонгогдсон нь олон улсын байр суурийг бэхжүүлсэн түүхэн үйл явдал юм. Энэ нь байгалийн болон соёлын өвийг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах боломжийг нэмэгдүүлнэ.

20251125-090023-file.jpeg

2025-11-25 09:00
Иргэн цахим шууд дамжуулалтын дагуу үнэт эдлэл худалдан авахаар 2,5 сая төгрөг шилжүүлэн залилуулсан хэрэг гарч, цагдаагийн байгууллага шалгалт явуулж байна.

20251124-193102-file.jpeg

2025-11-24 19:31
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан долоон иргэн согтуугаар дахин жолоо барьсан хэрэг нэг хоногийн дотор бүртгэгджээ. Эрүүгийн хуульд уг гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэх зохицуулалт бий.

20251124-173039-file.jpeg

2025-11-24 17:30
Төмөр зам, авто замтай огтлолцдог газруудад хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Таван шар дахь нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

20251124-163044-file.jpeg

2025-11-24 16:30
Ерөнхий сайд Г.Занданшатар томуу, томуу төст өвчний эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмийг сахихыг үүрэг болгож, өвчлөл нэмэгдэх тохиолдолд ирэх долоо хоногоос цахим хичээлд шилжүүлэхийг даалгав.

20251124-130051-file.jpeg

2025-11-24 13:00
Томуу, томуу төст өвчнөөр хүүхэд нь өвдсөн эцэг эхчүүд эмчийн хуудсыг үндэслэн 5 хоногийн цалинтай чөлөө авах эрхтэй бөгөөд төрийн албан хаагчдад энэ шийдвэрийг өнгөрсөн сард баталсан байна.

20251124-123029-file.jpeg

2025-11-24 12:30
Ө.Шижир Ковидын үеийн хөл хорионы туршлагаас үндэслэн ЕБС-ийг арванхоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 1 хүртэл амраах санал гаргалаа. Энэ нь хүүхдийн өвчлөл буурах, агаарын бохирдлоос хамгаалах зорилготой юм.