20251124-103036-file.jpeg

2025-11-24 10:30
Энэ сарын байдлаар цахимаар залилах гэмт хэрэг нийт гэмт хэргийн 20.4 хувийг эзэлж, иргэдийн арилжааны банкны дансыг ашиглах тохиолдол зонхилж байна. Цагдаагийн байгууллагаас иргэдэд дансаа бусдад ашиглуулахгүй байхыг анхааруулж байна.

20251123-183023-file.jpeg

2025-11-23 18:30
Богдхан уулын дархан цаазат газарт зэрлэг амьтдын популяцийг тогтвортой хадгалах зорилгоор био техникийн арга хэмжээг үе шаттай авч байна. Амьтад идэш тэжээл хомсдож Улаанбаатар хот руу орж ирж байгаа тул иргэдийг хөөхгүй байхыг анхаарууллаа.

20251123-103023-file.jpeg

2025-11-23 10:30
Ерөнхий сайд Г.Занданшатар томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эмнэлгийн ачааллыг бууруулах арга хэмжээг авч ажиллах үүрэг өглөө.

20251123-100041-file.jpeg

2025-11-23 10:00
Ерөнхий сайд Г.Занданшатар Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотой зохицуулалт хийх чиглэл өглөө. Томуугийн дэгдэлтээс шалтгаалан хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт нярайчуудаар дүүрэн байна.

20251122-110037-file.jpeg

2025-11-22 11:00
УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл хар тамхины хэрэгт холбогдон 25 хоног баривчлагдсан хугацаа нь дуусч, өнөөдөр суллагдах юм. Түүний холбогдсон бусад хэргүүдийн шалгалт үргэлжилж байна.