2021-01-28 11:39
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 18-22-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 35 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 85 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэл нээж, 3 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 72 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. […]