8855.jpg
2020-06-09 12:22
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат 17 настай, эрэгтэй С малаа усалж байгаад морьтойгоо голд орж осолджээ. Улмаар эрэн хайх, аврах салбарын таван албан хаагч, цагдаагийн нэг ажилтан, ар гэрийн долоон хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж осолдсон иргэний цогцсыг Эгийн голоос өчигдөр өглөө олсон байна. Тухайн иргэн хоёр дүүтэйгээ малаа […]

maxresdefault-1024x576.jpg
2020-06-09 10:33
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт нээлттэй явуулахаар товлон заралсан байна. Шүүх хурлын явцад шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, М.Базаррагчаа нар нь шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэхгүй орхиж, захирамжийн […]

bfe1a4642350877986b484017d9d8201_x3.jpg
2020-06-08 15:25
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполоос 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тус олон улсын байгууллагын Ази-Номхон далайн бүс нутаг дахь гишүүн орнуудын цагдаагийн байгууллагуудын дунд “Ковид-19 цар тахлын үед хууль сахиулах байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт олон улсын цахим уулзалтыг зохион байгууллаа. Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Юрген Шток зэрэг тус […]

88999.jpg
2020-06-08 13:23
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан өнөөдөр 09.05 цагт эхэлсэн юм. Гэвч улсын яллагч О.Мөнх-Од нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлд заасны дагуу шүүх бүрэлдэхүүн болон нийт шүүгчдийг татгалзсан учир шүүх хуралдааныг […]

olloo_mn_1442219729_batvvl.jpg
2020-06-08 11:56
Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хурлын танхимд 10.00 цагт эхэлсэн ч өмгөөлөгчдийн хүсэлтээр зургаадугаар сарын 29-ний өдөр хүртэл хойшиллоо. Тэднийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн […]

11672-600x400.jpg
2020-06-08 10:20
Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хурлын танхимд болно. Тэднийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгасан. Тус групп нь […]

unnamed-3-2-1.jpg
2020-06-08 09:21
Б.Хурц О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэнэ. Тус хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 9.00 цагт хэлэлцэж өмгөөлөгчдийн хүсэлтээр 2020 оны 06 дугаар сарын 08-ыг хүртэл хойшлуулсан. Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн […]

unnamed-5.jpg
2020-06-04 16:03
Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тавддугаар сарын 28-ны өдөр болж, прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар “…Мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих шийдвэр гарган, түүнийг 461-р хорих […]

.jpg
2020-06-04 14:12
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.06.04-ний өдөр/ Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн зүгээс шинээр нотлох баримт гаргуулах, Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тул холбогдох ажиллагааг явуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулав.

shuuh-3.jpg
2020-06-04 08:42
Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох 201701000037 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол […]