Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Б.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан өнөөдөр 09.05 цагт эхэлсэн юм.
Гэвч улсын яллагч О.Мөнх-Од нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлд заасны дагуу шүүх бүрэлдэхүүн болон нийт шүүгчдийг татгалзсан учир шүүх хуралдааныг хойшлууллаа.
Улсын яллагчийн дээрх татгалзлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6-д “Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан нөхцөл байдал үүссэн нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болов.
Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаад байгаа билээ.
Төв аймаг дахь шүүхийн тамгын газар