Нийслэлийн онцгой байдлын газраас УИД-д гарсан галын асуудлаар өнөөдөр /2020.06.08/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн гал түймэртэй тэмцэх албаны дарга, хурандаа Б.Мөнхсайхан: Өчигдөр 16:48 минутад ОБЕГ-ын найман ангийн 96 албан хаагч газар дээр нь очиж ажилласан. Галын тархалтыг 17 цаг 30 минутад зогсоож, 21 цаг 30 миниутад галыг бүрэн унтраасан.
Тухайн үед амарч байсан бие бүрэлдэхүүнийг татан оролцуулсан бөгөөд 28 автомашин ашигласан. Авто механик шат ашиглан зургаан давхраас таван иргэнийг аварсан. Гал гарсан шалтганы тоштоох шалгалтыг хийж байна. Хорт хий утаанаас хамгаалах хэрэгслээр ОБЕГ-ын албан хаагчдын 70 гаруй хувийг хангасан. Авто механик шат нийслэлийн хэмжээнд гурван ширхэг байдаг бөгөөд 9 давхар хүртэлх давхарт хүрч ажиллах боломжтой. Монгол Улсын хэмжээнд 50 метр хүртэлх урттай нэг шат бий.
Өндөр барилгууд гал гарсан тохиолдолд хамгаалах зориулалтын хэрэгсэлтэй байх ёстой юм. Улсын хэмжээнд гал унтраах зориулалттай нисдэг тэрэг байхгүй.
Хүчилтөрөгчийг тусгаарлаж гал унтраах хөөсийг бүтүү орчинд буюу шатамхай бодисыг унтраах зорилгоор ашигладаг. Сүүлийн үед ашиглагдаж байгаа гал унтраах автомашинууд ус хангамж сайтай болсон. Тиймээс өчигдөр усны хангамж сайн байсан. Сүү ХХК-ын сүүний машинуудыг мөн усны зөөвөрлөлтийн зориулалтаар ашигласан.
Нийслэлийн хэмжээнд 178 галын гидрант бий бөгөөд үүний 104 нь одоогоор ажиллаж байна. УИХ дэлгүүр хуучны барилга учраас галын гидрант байгаагүй. Үндсэн буюу УИД-ийн 5 давхар хүртэлх давхрын барилга галд тэсвэртэй материалаар хийгдсэн.
Өргөтгөл буюу 6-р давхрыг шатамхай материалаар хийсэн нь гал хурдан түгэхэд нөлөөлсөн. Газ ашиглаж байсан зоогийн газрын хэсэг рүү гал ороогүй. Шинжээчдийн бүрэлдэхүүн ажиллаж байна, дүгнэлт 14 хоногийн дараа гарна. 6-р давхар бүрэн шатсан учраас таван давхар руу ус нэвчсэн. Дөрвөн давхраас доош гал ороогүй. Долоон давхар утаанд автсан. Хохирлын хэмжээг одоогоор тогтоох боломжгүй байна гэлээ.