Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат 17 настай, эрэгтэй С малаа усалж байгаад морьтойгоо голд орж осолджээ.

Улмаар эрэн хайх, аврах салбарын таван албан хаагч, цагдаагийн нэг ажилтан, ар гэрийн долоон хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж осолдсон иргэний цогцсыг Эгийн голоос өчигдөр өглөө олсон байна. Тухайн иргэн хоёр дүүтэйгээ малаа усалж яваад осолдсон байна.

Тус аймагт сүүлийн хагас сард хоёр иргэн усны аюулд өртөж нас барсан тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна. Сүүлийн таван жилд улсын хэмжээнд гол мөрний усанд 230 хүн амь насаа алдсан байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн