Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлж байна

2020-06-09 12:551min0
new_34720853d2128dd6bde2d7d122e957589e9d983c

Зуслангийн чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Үүнд:

ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;

ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус1 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;

ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус 2 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00 цагаас 22:00 цаг хүртэл үйлчлэхээр бэлтгэл ажлыг ажлыг хангаад байна.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

Нийтийн тээврийн үйлчилгээний газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй