2021-12-17 10:09
Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртсэн гайхамшигтай мэдээг дуулгалаа. Тэрбээр огцомоор 109 кг-ыг өргөж, дэд байрт бичигдэж байсан. Харин түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр арын өрсөлдөгчөөсөө зургаан кг-аар илүү гарч, алтан медалийн […]










