Узбекистаны нийслэл Ташкент хотод боксын 22 хүртэлх насны ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Гэвч тус улсад цахилгаан тасарсан тул тэмцээн нэг түр хойшилжээ.
Азийн боксын холбооны удирдлагууд Ази АШТ-ий зохион байгуулагчид Узбекистаны Эрчим хүчний салбарынхантай уулзалт хийсний дараа тэмцээний шинэ хуваарь гаргасан байна. Тус тэмцээнд Монголын 15 боксчин өрсөлдөж буйгаас 12 нь хагас шигшээд шалгарсан юм.
U22 Азийн АШТ-ий шигшээ тулааны шинэ хуваарь:
Нэгдүгээр сарын 26-ны өдөр Эрчим хүч сэргээхийн тулд тэмцээн өнжинө.
Нэгдүгээр сарын 27-ны 12:00 цагаас Эмэгтэй Хагас шигшээ тулаан
17:00 цагаас Эрэгтэй Хагас шигшээ тулаан
Нэгдүгээр сарын 28-ны өдөр амарна
Нэгдүгээр сарын 29-ний 13:00 цагаас Эмэгтэй Шигшээ тулаан 17:00 цагаас Эрэгтэй Шигшээ тулаан ASBC болон U22 зохион байгуулах хорооноос гаргасан байна.