Эрүүл Мэндийн Яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламж үйлчилгээний тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг “Ковид-19 ба хүүхдийн тусламж үйлчилгээ”-ний сэвдээр мэдээлсэн юм.
Тэрбээр: “Коронавирусийн мутац хувилбараар өвчлөгсдөд сөрөг биет үүсэж, дархлаа тогтож байсан. Тэгвэл Омикрон халдварын дараа дархлаа тогтох эсэх нь ДЭМБ-д судлагдаж байна. Томуу хэлбэртэй учраас энгийн ханиад хүрсний дараа ямар байдаг тэр янзаараа байж мэднэ” гэлээ.