8-32.jpg
2021-12-29 10:40
Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчдийн уламжлалт шилдэг бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж байна. 1942 оноос эхтэй МУЭ нь өдгөө 700 гаруй уран бүтээлчдийг нэгтгэсэн төрийн бус байгууллага болж өргөжсөн. Үзэсгэлэн өнөөдрөөс эхлээд ирэх сарын 4-нийг дуустал Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарна.

78-17.jpg
2021-12-28 14:10
Ерөнхийлөгчийн зарилгаар өнөөдөр хөгжмийн зохиолч, дуучин Б.Чинбатад Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цол олголоо. Гэхдээ тэрбээр коронавирус туссаны улмаас шагналаа өөрийн биеэр гардан авч чадаагүй бөгөөд өөрийн нүүр хуудсаараа дамжуулан ийнхүү талархалаа илэрхийлжээ. Б.Чинбат “Юуны өмнө төр засаг, түмэн олондоо маш их баярлалаа. Хөгжим гэдэг энэ агуу ертөнцөд таван настайгаасаа дурлаж өнөөг хүртэл зүтгэж байгаа өчүүхэн […]

877.jpg
2021-12-28 12:00
Монгол Улс “Body painting”-ийн төрлөөр анх удаа дэлхийн аваргатай боллоо. Франц улсад өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулагдсан “OMC Hair world 2021” дэлхийн аваргын тэмцээний дүн энэ сарын 27-нд гарчээ. Манай улсаас 30 гаруй баг, тамирчин оролцсон бөгөөд нүүр будалтын артист Л.Чимэддулам Боди пейнтингийн төрөлд алтан медаль хүртсэн байна. Түүнчлэн АНУ-ын Лас-Вегас хотод зохион байгуулагдсан олон улсын “Global vega […]

87-25.jpg
2021-12-28 11:47
Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны 60 жилийн түүхт ойн ёслол “Баянгол” зочид буудалд боллоо. МЧБХ-ноос “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяад 10, “Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Төмөр-Очирын Тулга, Мөнхтөрийн Лхагвагэрэл, Баатаржавын Шоовдор, Эрхэмбаярын Даваачимэг, Энхбатын Гантуяа, Долгоржавын Отгонжаргал нарт 5, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Нармандахын Наранхүү, Энхсайханы […]

233828-11122018-1544497326-1320180373-urnaa.jpg
2021-12-28 08:55
Олон улсын жүдо бөхийн холбооноос шигшээ багуудын 2021 оны чансааг гаргажээ. Тус чансаанд манай улсын тамирчид 72047 оноогоор наймд жагссан бол нэгдүгээр байранд 213,689 оноогоор Япон улс оржээ. Япон ОХУ- 127,539 Франц-119,683 Бразил-97,463 Герман-82,020 БНСУ-81,450 Нидерланд-72,552 Монгол- 72,047 тус тус жагссан байна.

R-16-1024x666.jpg
2021-12-27 17:49
Хөгжмийн зохиолч, продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин, төгөлдөр хуурч Б.Чинбатад маргааш Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээхээр боллоо. Тэрээр “Дурлалын сум” мюзиклийн хөгжмөөр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг хөгжмийн зохиолч” шагналыг авсан бөгөөд 2011 онд “Аравт” киноны хөгжим, 2014 онд “Цахлай нисэх гэж төрдөг” олон ангит киноны хөгжим, 2014 онд “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны кино, […]

147-4.jpg
2021-12-27 17:29
Засгийн газрын аравдугаар сарын 27-ны хуралдаанаар арваннэгдүгээр сарын 1-нээс соёл урлаг, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Соёлын яамнаас “Соёлын бүтээлч сар”-ыг “Сэрж санах түүх, сэтгэл ариусгах урлаг, хүмүүнийг гэгээрүүлэх соёл” уриан дор зохион байгуулсан. Энэ хүрээнд Соёлын яам болон түүний харьяа байгууллага болон хувийн хэвшлийн хамтарсан 100 гаруй арга хэмжээ […]

7-28.jpg
2021-12-27 11:59
Богд хааны ордон музей Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ойд зориулан “Хорин нэгэн Дара эхийн чуулган” тусгай үзэсгэлэнг үзэгчдийн хүсэлтээр дахин толилуулахаар боллоо.  Тус үзэсгэлэнгийн нээлт  өнөөдөр морин цагт Богд хааны ордон музейн Өвлийн ордонд болно. Соёлын бүтээлч сар аяны хүрээнд олон түмний таашаалд хүрсэн “Хорин нэгэн Дара эхийн чуулган” тусгай үзэсгэлэн нь Өндөр […]

-1024x886.png
2021-12-27 08:54
Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. МҮБХ-ноос Бөхийн өргөөнд зохион байгуулах тус барилдаан 12 дугаар сарын 29-нд уламжлал ёсоор явагдах бөгөөд барилдах бөхчүүдийг өнөөдөр, маргааш буюу энэ сарын 27, 28-нд 10-17 цагт цахимаар бүртгэж байна.