Жү-жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулна

2022-07-19 10:17
jiju

Манай улс олон улсын тэмцээн, Азийн аварга гэх мэт спортын тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулж туршлага хуримтлуулсаар байна. Үүнийхээ дагуу ирэх 2023 онд жү-жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион зохион байгуулахаар болжээ.

Жү-жицүгийн олон улсын холбоо болон тус байгууллагын Монгол Улсын гишүүд Алабама муж улсын Бирмингем хотноо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурснаар энэ шийдвэр баталгаажжээ. Жү-жицүгийн олон улсын холбооны ерөнхий захирал Йоахим Тумфарт “Монголын нийслэл Улаанбаатар хотноо тэмцээнийг зохион байгуулахаар болж, гэрээнд гарын үсэг зурсандаа баяртай байна” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй