Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хорооны бөх, Улсын харцага О.Хангай, Сэлэнгэ аймгийн Харьяат, “Таван Хан” дэвжээний бөх, Улсын харцага Б.Орхонбаяр нар үлдсэн.
Ингээд О.Хангай Б.Орхонбаяраар арав давж, Монгол Улсын 25 дахь аварга боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Оргихын Хангайд “Улсын аварга” цол олголоо.