2018-06-22 09:12
Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн баталжээ. Энэ нь бөхийн барилдааныг оновчтой зохион байгуулах, үүсэх маргааныг шийдвэрлэх, дүрмийг нэг мөр хэрэгжүүлэх зорилготой юм. Эх сурвалжийн мэдээлснээр наадмын барилдааны дүрэмд хэд хэдэн өөрчлөлт оруулсан гэнэ. Тухайлбал, барилдааны хугацаанд өөрчлөлт орсон. Мөн шөвгийн 32-т шалгарсан бөхчүүдийг допингийн шинжилгээнд оруулдаг байсныг наашлуулжээ. […]










