ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ эхнээсээ маш сонирхолтой болж байна. К.Роналдо гайхалтай хет-трик хийж бараг л ганцаараа Испаний шигшээ багтай тэнцсэн бол Л.Месси пенальтаа алдаж Исландын шигшээ багтай тэнцсэн.

Тэгвэл энэ удаа бас нэгэн дэлхийн аваргын сенсаци дэгдсэн нь Герман машины доголдол байлаа. Дөрөвхөн жилийн өмнө алтан дагиныг 4 дэх удаагаа өргөж байсан бол ердөө жилийн өмнө ОХУ-д болсон тив хоорондын цомын тэмцээнд торох зүйлгүй түрүүлж байсан Германчууд 2018 оны дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо Хойд Америкийн төлөөлөл Мексикийн эсрэг хийж 0-1 харьцаатай ялагдал хүлээлээ. Германчууд хамгийн сүүлд 1982 оны ДАШТ-ний нээлтийн тоглолтонд Алжирын шигшээ багт 2-1 харьцаатай хожигдож байжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн