89-5-1024x561.jpg
2021-11-29 13:49
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ирэх оноос бизнесийн орчныг чөлөөтэй болгох тухай өмнө нь мэдэгдсэн. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдэд дарамт болдог шаардлагагүй дүрэм, стандартыг хүчингүй болгох, цахимаар зөвшөөрөл олгох зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.11.29/ Нийслэлийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын мэдээллийн урсгалыг нэг болгох, нийслэлийнхэнд зөв мэдээллийг өгөх боломжийг нээж байна. […]

02-54.jpg
2021-11-29 12:02
Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаан өнгөрсөн Пүрэв гарагт болж, Нийслэлийн 2022 оны төсвийн төслийн талаар хэлэлцсэн юм. Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь өнгөрсөн оны батлагдсан төлөвлөгөөнөөс 42.5 хувиар өссөн дүн юм. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн […]

07-16.jpg
2021-11-26 11:26
НИТХ-аар хэлэлцсэн дараагийн асуудал нь Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө байсан юм. Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт харьцангуй өндөр хувьтай байгаагийн дээр зөвшөөрөлгүй баригдсан олон тооны гараашийг буулгаж, нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн, хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлсөн гэхчилэн сайн үйл хийснийг НИТХ-ын төлөөлөгчид сайшааж […]

06-22.jpg
2021-11-26 11:10
Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Азийн сантай хамтран хотуудын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд харилцан туршлага солилцох, оновчтой шийдэл олох, бүс нутгийн хотуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2014 оноос эхлэн Улаанбаатар хотноо зохион байгуулсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг 2014, 2016, 2018, […]

05-29.jpg
2021-11-26 10:02
Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаанаар Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав. Тэрбээр “УИХ-аас нийслэлийн төсвийн нийт орлогыг 1 их наяд 537.8 тэрбум төгрөг, суурь орлогыг 1 их наяд 400.3 тэрбум төгрөг, суурь зарлагыг 866.9 тэрбум төгрөг, төсвийн тухай хуулийн […]

1-29.jpg
2021-11-25 15:04
Маргааш улс тунхагласны баярын өдөр тохионо. Бүх нийтийн амралтын энэ өдөр зах, худалдааны төвүүдийг нэгдсэн байдлаар амраах шийдвэр гаргахгүй талаар Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ. Зах худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллах бөгөөд өөрсдийн дотоод журмаар зохицуулаад амрах, ажиллах эсэхээ шийдээд явах боломжтой аж.

52.jpg
2021-11-25 15:00
НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 84 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Цахим болон танхимын холимог хэлбэрээр болж буй уг хуралдаанаар Нийслэлийн 2022 оны төсвийн төсөл болон “Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө” төлөвлөлтийн баримт бичиг, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн Засаг […]

78-16.jpg
2021-11-25 11:45
НЦУГ-аас Нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэстэй хамтран иргэдийг угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрх бүхий байгууллагын шийдвэрээр Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхийг таслан зогсоох зорилгоор 2021 оны 10 дүгээр сарын 17-ны өдрөөс 24-ны өдрийг хүртэл долоо хоногийн хугацаанд нийслэлийн автотээврийн шалган нэвтрүүлэх баталгаат замын зургаа, баталгаат бус […]

8-11.jpg
2021-11-25 10:02
Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Ахлах зөвлөхөөр Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг дахин томиллоо. Д.Мөнх-Эрдэнэ нь 2016-2018 онд  Хотын даргын Ахлах зөвлөхийн албыг хашиж байсан билээ. Ажилласан байдал: 2004-2007 онд Голомт банканд хуульч, 2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, 2008-2013, 2014-2016 онд  Засгийн газрын Хэрэг эрхлэх […]

02-48.jpg
2021-11-25 08:38
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо буюу Яармагийн зам дагуу, Хүннү молл худалдааны төвийн замын урд бохирын худгийн насос шатсаны улмаас бохир халин явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай руу хальж оржээ. Бохир хальж асгарсан газарт чиг үүргийн байгууллагууд ариутгал, халдваргүйтгэл хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна хэмээн Хан-Уул дүүргийн Шуурхай штабаас мэдээллээ.