263042661_506040747216902_9052975826362139643_n_20211215065834-1024x512.jpg
2021-12-15 19:15
Сүхбаатарын талбайн сүлд модны гэрлийг асаах ёслол өнөөдөр 18:00 цагт боллоо. Ёслолд Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, нийслэлийн шилдэг гэр бүлийн төлөөлөл оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Шинэ жилийн баярыг […]

5-10.jpg
2021-12-15 16:46
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох мэргэжлийн байгууллагын ажилтан алба хаагчид Засаг даргатай уулзах хүсэлт ирүүлсэн иргэдтэй уулзаж, тэдэнд тулгамдсан асуудлыг сонсож, дүүрэг орон нутаг өөрсдийн боломжоор шийдэх боломжтойг шийдэж, боломжгүй асуудалд шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өглөө. Уулзсан иргэдийн дийлэнх нь газар, байрны тохижилт, дулаалга, ногоон байгууламж, алслагдсан хороодын мал аж ахуйн талаар асуудлыг дэвшүүлж байлаа. […]

7-14.jpg
2021-12-15 12:53
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагуудаар богино эргэлтийн автобуснуудыг зохицуулалтаар үйлчилгээнд нэвтрүүлээд  багагүй хугацаа өнгөрч байна. 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрөөс иргэдийн зорчих урсгалын ачааллын судалгаанд үндэслэн үндсэн гурван чиглэлд нийтийн тээврээр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хүлээгдлийн хугацааг багасгах зорилготой богино эргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ. […]

78-9.jpg
2021-12-15 12:24
НЗДТГ иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэй нэг мөр эцэслэн шийдвэрлэж, хуулийн хугацаанд иргэнд хариу өгөх жишиг тогтоох үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулан ажиллаж буй. Дээрх ажлын хүрээнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны 52 байгууллага тусгай төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг […]

07-9.jpg
2021-12-14 17:47
Сүүлийн жилүүдэд иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдалтай холбоотой асуудлаар иргэдээс өргөдөл, гомдол олноор ирж байгааг үндэслэн НЗДТГ-аас Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт хэд хэдэн чиглэлээр шалгалт хийлээ. Хяналт, шалгалтын ажлын хүрээнд дээрх гурван байгууллага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг хангалтгүй хэрэгжүүлдэг, эрх зүйн орчныг […]

78-1.jpg
2021-12-14 12:39
Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр /2021.12.13/ сургууль, цэцэрлэг амарснаар замын түгжрэл буурдаг шалтгааны талаар тайлбар өглөө. Тэрбээр “Улаанбаатар хотод өндөр өндөр орон сууц, хорооллууд шинээр барьж байна. Тэгсэн мөртлөө нэг ч сургууль, цэцэрлэг байдаггүй. Ийм дүр зураг манай хотод түгээмэл байна. Хотын даргын хувьд цаашдаа цэцэрлэг, сургууль болон ногоон байгууламжгүй нэг ч хотхоныг бариулахгүй. Тийм шаардлага […]

741-1.jpg
2021-12-13 14:26
Авлига, хүнд суртлыг арилгах, цахим шилжилттэй холбоотой Үндэсний хороо байгуулагдсан. Энэ чиглэлээр Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу  дүүргүүдийг шилэн кабельд холбох, өндөр хурдны интернэтийг нэвтрүүлэх, кибер аюулгүй байдалд онцгойлон анхаарах, иргэдэд олгож буй зөвшөөрлүүдийг цахимд шилжүүлэх ажил ямар түвшинд өрнөж байгааг холбогдох мэргэжилтнүүд танилцууллаа. Нийслэлийн ерөнхий архитектор Ц.Тулга “Барилга байгууламжийн  зөвшөөрлүүдийг цахимд шилжүүлэхтэй  холбоотой асуудлыг […]

154.jpg
2021-12-13 10:56
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, хүн амын болон өрхийн тоо, газар нутгийн хэмжээг нь харгалзан үзэж Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт шинээр 30 хороо байгуулах тогтоолын төслийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Тэгэхдээ дүүргүүдээс ирсэн саналыг үндэслэн Баянгол дүүргийн 25 хорооноос […]

02-24.jpg
2021-12-13 08:43
Нийслэлийн онцгой комисс хуралдаж, нийслэлд агаарын бохирдол нэмэгдэж байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээ, коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд иргэдийн хамрагдалтыг идэвхжүүлэх талаар хэлэлцлээ. Хурлыг НОК-ын дарга Д.Сумъяабазар даргалж, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Дагва, төвийн зургаан дүүргийн Онцгой комиссын дарга болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. НОК-ын дарга Д.Сумъяабазар хурлын үеэр […]

04-17.jpg
2021-12-11 10:10
Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр НЗДТГ-ын хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжид Барилгын инженер, Санхүүгийн ажилтан нээлттэй сонгон шалгаруулж авна. Доорх ажлын зартай танилцаж, шаардлага хангасан хүн материалаа зааврын дагуу ирүүлнэ үү. Vacancy Announcement “ULAANBAATAR URBAN SERVICES AND GER AREAS DEVELOPMENT INVESTMENT PROGRAM” Project […]