Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр /2021.12.13/ сургууль, цэцэрлэг амарснаар замын түгжрэл буурдаг шалтгааны талаар тайлбар өглөө. Тэрбээр “Улаанбаатар хотод өндөр өндөр орон сууц, хорооллууд шинээр барьж байна. Тэгсэн мөртлөө нэг ч сургууль, цэцэрлэг байдаггүй. Ийм дүр зураг манай хотод түгээмэл байна.
Хотын даргын хувьд цаашдаа цэцэрлэг, сургууль болон ногоон байгууламжгүй нэг ч хотхоныг бариулахгүй. Тийм шаардлага ч байхгүй. Иргэндээ ээлтэй, амьдрах орчны чанарыг сайжруулсан хот байхын төлөө бодлого баримтална” гэв.
Сургуулийн 70 мянга, цэцэрлэгийн 30 мянган хүүхэд тойргийн бус сургууль, цэцэрлэгт явдаг. Тэднийг эцэг, эх нь хүргэж өгөхийн тулд 100 мянган машин замын хөдөлгөөнд оролцдог. Судалгаагаар сургууль, цэцэрлэгийн хүүхдээ хүргэж өгөх асуудал түгжрэлд 28 хувиар нөлөөлж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлжээ.
5 comments
Хүннү 2222 хотхон улсын сургууль цэцэрлэгтэй гэж рекламдаж байсан….Одоо цэцэрлэг нь хувийнх.Баригдаж байгаа сургуульд нь хяналт тавиарай хотын даргаа.
Bitgii shaa ene nd xiij chadah yum gej yu baidiin
Zamiin tugjrelee yah gej b.a daa odor bur 10km alkhah ch 1 tiim l yum daa avtobusand suuhaar 2 tsag zogsiogooroo g.m asuudluud b.a daa
БГД 24р хороонд нэг ч сургууль цэцэрлэг баригдаагүй ашиглалтанд ороогүй хэд хэдэн барилга барьж бн үүнийг яаж шийдэх вэ? Хотын даргаа!!!!! таны хэлж яарьсан үг чинь хөрсөн дээрэээ буухгүй бна өөрөө ирж энэ хотхоноор ороод үзээч өглөө оройдоо хотхон дотроо түгжрэнэ
БГД 24р хорооны баруун талд шинээр хотхон баригдаж бн нэг ч сургууль цэцэрлэг алга энэ хотхон ашиглалтанд оруул Алтай хотхон орж гархад маш хүндрэлтэй болхоор бна Сумьяабазар хотын даргаа өөрөө ирж үзээч таны яарьсан үг чинь амьдрал дээрээ огт өөр бна