72f0e96a28d24d9a6e070a04b089cb6d.jpg
2022-03-29 13:31
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Олимпын гүүр, Налайхын замын явган хүний гарцын ажлыг зургадугаар сарын 30 гэхэд бүрэн дуусгахыг үүрэг болголоо. Тэрбээр “Өнгөрсөн хоёр жилийн турш цар тахлын амаргүй нөхцөлд ажиллаж ирсэн бол энэ жилийн хувьд БНХАУ-ын дотоодод ковид дахин сэргэж байгаа болон ОХУ, Украины цэрэг дайны нөхцөлтэй холбоотойгоор бэрхшээл учрах нь […]

07-39-1280x853.jpg
2022-03-28 11:24
Дөрөвдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 18–24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, мал хөлдөж, осгох, уруудахаас болгоомжлохыг малчид, ард иргэддээ анхааруулж байна. Мөн […]

11-16.jpg
2022-03-24 18:02
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны ажилчид өнгөрсөн долоо хоногоос 48 гудамжны 50.5 га ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхэлжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 111 гудамж, нийтийн эзэмшлийн 183.5 километр авто зам болон гудамж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийх аж. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 41 хөшөө баримал, 328 авто замын […]

09-20-1280x844.jpg
2022-03-24 17:44
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар “Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн, баталлаа. Нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын 2021 оны гүйцэтгэлээс харахад нийт зардалд шатахуун 35 хувь, тос 2 хувь, сэлбэг хэрэгсэл 10 хувь, цалингийн зардалд 29 хувь, НДШ-ийн зардалд 4 хувийг зарцуулжээ. Харин бусад зардал 13 хувийг эзэлж […]

03-46-1280x854.jpg
2022-03-24 17:10
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Нийслэлийн судалгаа, шинжилгээний хүрээлэн” төсөвт үйлдвэрийн газар /ТҮГ/ болон “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулах тухай хэлэлцсэн юм. Энэхүү байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь нийслэлийн нийгэм, эдийн засгийн динамик загвар боловсруулж, нийслэлээс гаргаж байгаа бодлого шийдвэр, төсөл хөтөлбөрийг тооцох үндсэн чиглэлтэй. Мөн хөгжлийн бодлого төлөвлөлт, […]

14-5-1280x854.jpg
2022-03-24 14:05
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд хотын есөн төрлийн, 38 нэр төрлийн стандартыг хэлэлцжээ. Энэ талаарх танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцуулсан бөгөөд, тэрбээр “Иргэдийн амьдрах орчин, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд тавигдах шаардлагыг тодорхойлж, тэдгээрийг төлөвлөх, гүйцэтгэх, ашиглахад үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад […]

04-39-1280x741.jpg
2022-03-24 08:53
“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын үндсэн чиглэл, дүрмийг шинэчлэн батлуулах, паркийн бүсийг тогтоох талаар өчигдөр газрын дарга Б.Мягмар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр танилцуулжээ. “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ нь 2014 онд байгуулагдсан. Энэ хугацаанд үерийн усны барилга байгууламж, борооны ус цуглуулах төв шугамын зураг төсөв, паркийн хамгаалалтын бүсийн зураг төсөв, паркийн […]

03-3-1280x853.jpeg
2022-03-24 08:49
Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих 16 “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга” угсралтын ажлын явц, барилгын чанар, аюулгүй байдлын талаар дүгнэлт гаргах, зарцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээг тогтоож, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг НЗДТГ-т байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтээ өчигдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр танилцуулжээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, […]

-2-1280x800.jpg
2022-03-23 12:40
Дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажлууд эхлэх гэж байгаа болон сурагчдын амралт эхлэх гэж буйтай холбогдуулан хүүхдийн тоглоомын талбайд тавих хяналтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх ажил дан мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг гэхээс илүүтэй тухайн ажлыг гүйцэтгэж […]