Батхишиг Б.2023-07-03 11:44
NhtEQ85taHzW5zURFIK5-1280x640.jpg
1min0
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг зургаадугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцсэн байна. Хадгаламж банкийг дампууруулж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбарт барьцаалж, 100 гаруй сая ам.долларын зээл авсан гэх Ш.Батхүү нарт холбогдох хэргийг анх 2013 оноос шалгаж […]

Батхишиг Б.2023-07-03 11:35
otv23x_347436069_616866860581087_1712753508518532554_n_x974-1280x714.jpg
1min0
Хөвсгөл нуураас гаргасан 11 тонн жинтэй гинжит трактор 390 литр шатахуунтай байжээ Энэ сарын 1-ний өдөр Хөвсгөл нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн “Т-100” загварын 11 тонн жинтэй гинжит тракторыг тусгай техник хэрэгсэл ашиглан татан гаргажээ. “Уг трактораас нийтдээ 390 литр шатахуун, тос, тосолгооны материалыг шавхаж, нуурын бохирдлыг буурууллаа. […]

Батхишиг Б.2023-07-03 11:31
2dloi3_WechatIMG929_x974-1280x722.jpg
1min0
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв. ЗХХ-ийн сайдын мэдээлснээр айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн хэлэлцээрийг эцэслэж, бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр тогтсон байна. Монгол, Хятадын авто тээврийн хэлэлцээр байгуулагдсанаар Хятадаар дамжин Вьетнам, төв болон дундад Азийн орнууд руу экспорт импортын ачаа тээвэрлэх, мах, ноолуур гаргаж хямд үнэтэй жимс жимсгэнэ авах боломж бүрдэж […]

Батхишиг Б.2023-07-03 11:27
308171-02072023-1688280316-2077552162-күкк.jpg
1min0
Өнгөрсөн сарын 30-ны өдөр буюу уржигдар Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарах 5 товчоод болон 21 аймгийн товчоодод нэгэн зэрэг зохиомжит нөлөөллийн ажлыг өрнүүлсэн. Эдгээрийн нэг нь замын хажууд “бүсээ битгий зүү, хурдаа нэм” гэх зэрэг бичиг барьсан эрлэгийн […]

Батхишиг Б.2023-07-03 11:25
167521484863d9c0003fcbc-1280x854.jpg
1min0
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт хийсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Нүүрсний асуудлаар УИХ-ын сонсголыг зохион байгуулах захирамж гарсан. Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулна. Сайд нар гадаад томилолттой байгаа учир энэ асуудал түр хойшилсон. Ирэх долоо хоногт ажлын хэсэг УИХ-ын даргад дүгнэлтээ танилцуулсны дараа нүүрсний гэх хэргийн […]

Батхишиг Б.2023-07-03 11:16
7-090237-229983197-1-1280x899.jpeg
1min0
Цагдаагийн байгууллагаас жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний нээлтийг зургаадугаар сарын 30-ны өдөр нийслэлээс хөдөө, орон нутаг руу зорчих таван чиглэл байршил, 21 аймгийн хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулжээ. Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас гаргасан тогтоолоор зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралт, гэмтлийг 50-иас […]

Батхишиг Б.2023-07-03 11:07
5efa095c24984.jpeg
1min0
БОАЖЯ-ны захиалгаар Байгаль Хамгааллын “Туул ижий сан” ТББ-ын санхүүжилт, “JCI прогресс”-ын дэмжлэгтэйгээр ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааны дүнд энэ онд амжилттай үржүүлсэн 90000 загасыг Туул голд тавилаа. Орхоны Хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаатай хамтран үржилд тэнцэх 21 атуу, 20 атуухыг Орхон голоос барьж, эх сүрэг зөөвөрлөх зориулалтын саванд тээвэрлэн авчирч түрс,сунг авсны дараа Туул […]

Батхишиг Б.2023-07-03 11:00
sanamj_bichig-101115-1618571328-1280x795.jpeg
1min0
Баянзүрх дүүргээс дүүргээ 2030 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн зураглал” бодлогын баримт бичгийг иргэд, эрдэмтэн судлаач, шат шатны удирдлагуудын хамтаар боловсруулсан. Уг баримт бичигт Баянзүрх дүүргийг Үйлдвэрлэл инновацын төв, Ногоон агро парктай болох томоохон зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр энэхүү хоёр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 25 сая долларын хөрөнгө оруулалтыг татахаар БНХАУ-ын Жунчен Гуофа технологи үйлдвэрийн компанитай […]

Батхишиг Б.2023-07-03 10:58
308179-03072023-1688351305-1397078575-357744395_575728941428799_8531300905369692160_n.jpg
1min0
“ESN”-ээс зохион байгуулсан CSGO-ын улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж “The MongolZ” баг аваргаар тодорлоо. 22 сая төгрөгийн шагналын сантай тэмцээнд Монголын 16 баг оролцсон бөгөөд үндэсний аварга багийг тодруулах зорилготой байв. Тэмцээний дээд хүснэгтийн финалд ATOX Esports багт 2-1 (Inferno 5-16, Ancient 19-17, Nuke 16-7) харьцаагаар хожигдоод байсан The MongolZ баг гранд финалд ATOX […]

Батхишиг Б.2023-06-30 16:31
308120-30062023-1688107602-1794733576-199678859_1265599850562961_3543723936690489848_n.jpg
1min0
Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Жаргалмааг тус хорооны гишүүнээр батлахаар тусгажээ. Төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь дэмжжээ.