Э.Бат-Амгаланг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүнээс чөлөөлжээ
2023-06-30 16:31

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.
Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Жаргалмааг тус хорооны гишүүнээр батлахаар тусгажээ. Төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь дэмжжээ.