zam-1.jpg
2019-05-10 13:32
БНХАУ, МУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажил 2018 онд 90%- тай хийгдэж  11 сарын 2-ны өдөр төслийн нийт замын хөдөлгөөнийг нээсэн. Төслийн үлдсэн ажил буюу ногоон байгууламжийн ажил, гэрэлтүүлгийн ажил, борооны ус зайлуулах шугамын  ажлуудыг 2019 оны 04-р сарын 15-ны өдрөөс  үргэлжлүүлэн хийж байгаа. […]

0101-1.jpg
2019-05-10 13:25
Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлууд хийгдэж байгаа билээ. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас  “Хашаа, хайс” нэгдсэн арга хэмжээний хүрээнд одоогоор нийт 69 байршилд 115 объект буюу төмөр хашаа, хайс, контейнер, өргөтгөл зэргийг буулгаж, нийтийг эзэмшлийн зам талбай, явган хүний зорчих хэсгийг чөлөөлөөд байна. Нийслэлийн […]

amarsaihan-1.jpg
2019-05-09 12:18
Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, “Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн сургууль болон “Эмнести Интернэшнл” байгууллага хамтран “Хот дахин төлөвлөлт- Газар чөлөөлөлт- Хүний эрх” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслийн удирдагч О.Мөнгөншагай, нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн […]

3333333.jpg
2019-05-09 11:04
Япон улсын Токиогийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор Ябэ Такаши болон “Сошиал мобайлити”, “Кип” компанийн удирдлага нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагватай уулзав. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлын нэг болох агаар орчны бохирдлыг бууруулахад ач холбогдол бүхий эрчим хүчний шинэ технологи танилцуулсан юм. Тус технологийг ШУТИС-тай хамтран хэрэгжүүлэх аж. Цөөн хүн амтай нийслэл хотод тус төслийг […]

yavgan-zam-1.jpg
2019-05-09 09:55
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Туул голын эрэг дагуу газруудыг нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулах ажлуудыг газар дээр нь ажиллаж шийдвэрлэлээ. Туул голын эрэг дагуу иргэд, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан амрах […]

unenbat.jpg
2019-05-08 16:17
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.Үнэнбат өнөөдөр Цус сэлбэлт үндэсний төвд зохион байгуулсан “Цусаа бэлэглэе” өдөрлөгт оролцлоо. Төлөөлөгч Ш.Үнэнбатын санаачилгаар энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн IX, X, XI хорооны 17-60 насны 30 гаруй иргэдийг хамруулсан юм. Цаашид тэмдэглэлт баярын өдрүүдэд нийгмийн хариуцлагын хүрээнд тогтмол сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж, […]

bna.jpg
2019-05-08 14:52
Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газар 13 жилийн турш хувийн компанийн эзэмшилд явж ирснийг хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд ил болгож, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд гэрээг нь цуцлах захирамж гаргасан. Захирамжийн дагуу “UB constraction” компанийнхан газраа чөлөөлж өгсний дараа хууль журмын дагуу дээрх 2.5 га газрын ашиглалт, арчилгаа, зам засварын үйлчилгээг нийслэлийн өмчит […]

00000.jpg
2019-05-08 13:21
Энэ сарын 2-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын VII хорооллын орон сууцны дөрвөн давхраас бага насны хүүхэд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй, хараа хяналтгүй орхсон энэ хэргийг аймгийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна. Эцэг, эхчүүд үр, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, галын аюулгүй байдлаа хангах, цонх, тагтандаа хаалт хийх, цахилгаан хэрэгслүүдээ шалгахыг Онцгой […]

nith.jpg
2019-05-08 09:59
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар өчигдөр (2019.05.07) нийтдээ 12 асуудал хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа. Хэлэлцсэн зарим асуудлыг тодруулбал, 2015 онд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 125 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн ТУЗ-ийн үйл ажиллагааны журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Одоогийн хэрэгжиж буй журмаар тус корпорацийн ТУЗ-ийн гишүүнд нийслэлийн төлөөллийг нэр дэвшүүлэх томилох асуудал удаашралтай […]

59735472_1074453536099221_7226451881915056128_n_20190507052807.jpg
2019-05-08 09:17
Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд өнөөдөр Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, “Монгол кино үйлдвэр”-ийн захирал Ж.Солонго, Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн болон Монгол Улсад ирсэн Холливудын жүжигчин, […]