nomingiin-gazar.jpg
2019-06-06 13:13
Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий талбайд “Номин холдинг” компани барилга барих гэж буйг оршин суугчид нь эсэргүүцэн хотын захиргаанд хандсанаар нийслэлийн Засаг дарга газар нь очиж нөхцөл байдалтай танилцсан билээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр (2019.06.05) Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд нийтийн эзэмшлийн ногоон байгууламж бүхий […]

gutliin-22.jpg
2019-06-06 09:46
Нийслэлийн засаг даргын 2018 оны А/776 тоот захирамжийн дагуу “УБ Паркинг -Ухаалаг авто зогсоол” төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын анхны ухаалаг авто зогсоолын үйлчилгээг энэ сарын 8-нд нээхээр болжээ. Үйлчилгээг хотын хамгийн их түгжрэлтэй байршил болох Гутлын 22, Хөрөнгийн биржийн өмнөх авто зогсоолуудад эхний ээлжинд нэвтрүүлжээ. Тэмдэг, тэмдэглэгээ, камер, гэрэлтүүлэг гэх […]

guuren-zam.jpg
2019-06-05 16:09
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра болон холбогдох албан хаагчид Замын цагдаагийн баруун урд уулзварын, гүүрэн гарц барих төслийн ажлын явцтай танилцлаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа энэхүү бүтээн байгуулалтын үеэрх авто замын хөдөлгөөн зохион байгуулалт, орц гарц, газар чөлөөлөлт, замын өргөтгөлийн ажлуудыг хэлэлцэн, шийдлүүдийг тодорхойлж, гүйцэтгэгч компани […]

shahmal-tulsh-1.jpg
2019-06-05 13:42
Монгол Улсын Засгийн газрын “Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хяналтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу НМХГ-аас хяналт шалгалт хийж байгаа юм байна. Тодруулбал, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсруулсан шахмал түлшний үйлдвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 6 үйлдвэрт зохион байгуулжээ. Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэгч эдгээр аж […]

hurs.jpg
2019-06-05 10:11
Иргэдэд хөрсний бохирдлын талаар мэдээлэл сурталчилгаа хүргэх, нүхэн жорлонгийн стандартыг танилцуулах, хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр “Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулахаар болжээ. Гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэх хөрсний нянгийн бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэд өөрсдөө жорлон, бохирын цооногоо тогтмол ариутгаж, халдваргүйжүүлдэг болгох нь уг өдөрлөгийн зорилго […]

amarsaihan-s.jpg
2019-06-04 17:17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Збигниев Бойког хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Элчин сайд Кшыштоф Збигниев Бойко “Хотын захирагчид хүлээн авч уулзаж байгаад нь талархсанаа илэрхийлээд, Польш, Монгол Улс […]

sambar.jpg
2019-06-04 09:06
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлээр ахлуулсан гадна зар сурталчилгааны самбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгээс хийсэн шалгалтаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр самбар байршуулах, хориглосон бүсэд сурталчилгааны самбар байршуулж, хяналтын камер, дохио тэмдэг халхлах, дэд бүтцийн шугам сүлжээ хааж самбар байршуулах зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Түүнчлэн барилгын аюулгүй […]

06.jpg
2019-06-03 13:32
БНХАУ-ын “Тяньжин Фүүдс” компанид хүлэмжийн аж ахуй эрхлэх зориулалтаар 50 га олгосон гэх иргэдийн мэдээллийн талаар нийслэлийн удирдлагууд тайлбар хийлээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Улаанбаатар хотын 50 га газрыг хүлэмжийн аж ахуй эрхлүүлэхээр БНХАУ-ын компанид олгосон гэдэг ташаа мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ. Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хооронд […]

chopers.jpg
2019-06-03 12:18
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад дотоодын жуулчдыг татах, Улаанбаатар хотыг жуулчдад ээлтэй хот болгох зорилгоор дараах арга хэмжээнүүдийг энэ зун зохион байгуулна. Үүнд: ТАЛЫН САЛХИ (2019.06.08-09) Моторын дуунд нэгдсэн 800 дотоод гадаадын мотоциклчид төмөр хөлгөө хөлөглөн тав дахь жилдээ “Талын салхи-2019” олон улсын мото наадамд оролцоно. Арга хэмжээ зургадугаар сарын 8,9-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд […]

bus.jpg
2019-06-03 12:13
“Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил”, Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой угтсан ажлын хүрээнд нийслэлийн Статистикийн газраас санаачлан иргэд, хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлэх, албаны тоо баримт, мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний хүртээмжийн талаарх статистикийн тоон үзүүлэлтээр “инфографик мэдээлэл”-ийг цувралаар бэлтгэн гаргаж, нийтийн хүртээл болгож байгаа билээ. “Инфографик мэдээлэл”-ийг нийслэлийн […]