Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра болон холбогдох албан хаагчид Замын цагдаагийн баруун урд уулзварын, гүүрэн гарц барих төслийн ажлын явцтай танилцлаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа энэхүү бүтээн байгуулалтын үеэрх авто замын хөдөлгөөн зохион байгуулалт, орц гарц, газар чөлөөлөлт, замын өргөтгөлийн ажлуудыг хэлэлцэн, шийдлүүдийг тодорхойлж, гүйцэтгэгч компани болон хариуцсан албан хаагчдад зарим үүрэг даалгаврыг өгсөн юм.

Гүүрийн дам нурууг цутгах ажил хийгдэж байгаатай холбоотойгоор Нарны замын зорчих хэсэгт түр тулаасуудыг байрлуулсан тул зорчигчид тус дам нурууны ажлыг дуустал Нарны замаар зорчихдоо холбогдох тэмдэг тэмдэглэгээ заалтуудаа баримтлан аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг хүсье хэмээн Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн