2019-10-29 10:52
Дөрвөн зууны түүхтэй нийслэлийн иргэд, оршин суугчид Та бүхэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт ойн мэндийг хүндэтгэн дэвшүүлье. Тэртээ 1639 онд Халхын сайхан хангай, говь хосолсон Их, Бага Монгол уулсын дунд, эртнээс нааш рашааны увидастай гэгддэг Ширээт цагаан нуурын хөвөөнөө “Өргөө” шар бүсийн ордыг байгуулснаар өнөөгийн Монгол Улсын нийслэлийн үүсэл шаштир бичигдэж эхэлсэн түүхтэй. […]