Цагдаагийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар хамтран өдөр бүр “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл өгч буй.
Өнөөдөр өглөө 06:00 цагийн байдлаар Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдээс нийт 17 өрхийн 26 хүн угаартсан байж болзошгүй дуудлага ирүүлжээ. Үүнээс ЭХЭМҮТ-д 7 хүүхэд, Хордлогын яаралтай тусламжийн төвд 5 иргэн тус тус эмчлүүлсэн байна.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд айлын зуух дэлбэрч, аав хүү хоёр ГССҮТ-д хүргэгдсэн тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Албаны эх сурвалжын мэдэгдсэнээр энэ нь худал мэдээлэл бөгөөд зуух дэлбэрээгүй, гал гарсны улмаас аав, хүү хоёр бага зэрэг түлэгдсэн аж. Тэдэнд НТТТ зөвлөгөө өгч, боолт хийн гэрт нь үлдээсэн гэж НОБГ-аас мэдээллээ.