e6ca1dafd5b26ac1b45c32c6c38aac5e.jpg
2024-02-15 09:52
Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32-ын автобусны буудлын хажуу дахь худалдааны төвд гарсан галыг өчигдөр 21:10 цагт бүрэн унтраасан байна. Гал түймрийг унтраахад Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, […]

fVr823ESjmydjNezAm8A-1280x854.png
2024-02-13 11:11
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Умын-Ам” гэдэг газар хоёр суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид хоёр хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг онцгой байдлын байгууллага өчигдөр өдрийн 11:40 цагт хүлээн авсан байна.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж […]

ontsgoi.jpg
2024-01-25 10:21
Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвийн замын уулзварт осол гаргасан жолооч нарыг өнгөрсөн шөнөөс эхлэн 48 цагийн хугацаатайгаар саатуулжээ. Тодруулбал “Дашваанжил” компанийн жолооч Р, ачааны автомашинтай мөргөлдсөн Ниссан Патрол загварын машины жолооч М нарыг өөрийн болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй гэх үндэслэлээр шүүхээс баривчлах шийдвэр гаргасан байна. Тэднийг өнгөрсөн шөнө 00:00 цагийн орчимд саатуулсан байна. “Саатуулсан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх […]

0qgmyg_421722934_700983458690713_6371167010780230639_n_x974.jpg
2024-01-24 12:22
Улаанбаатар хотын зам талбайд үүссэн халтиргаа гулгааг арилгах ажилд үндэсний бөхийн дэвжээнүүд оролцохоор болжээ. Тодруулбал Нийслэлийн Ерөнхий менежер Ц.Төрхүү, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандорж болон бөхийн дэвжээний төлөөллүүд өчигдөр уулзсан байна. Тус уулзалтаар бөхийн дэвжээнийхэн нийгмийн хариуцлагын хүрээнд халтиргаа гулгаа ихээр үүсэж иргэд, хүүхэд багачууд зорчиход хүндрэлтэй болсон газруудад […]

d3d344e491f5e7f343a4021299355d18af6176cd.jpg
2024-01-19 14:45
ЖАЙКА олон улсын байгууллагын тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн хоёрдугаар шатны хүрээнд туршлага хуваалцах семинар өнөөдөр боллоо. Төслийн нэгдүгээр шат 2015-2019 онд хэрэгжсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх дэмжлэг, боловсролын үйлчилгээний загварыг бий болгох туршилтын үйл ажиллагааг зохион байгуулсан аж. Юуны түрүүнд тэгш хамруулах сургуулийн өмнөх боловсролын […]

news_74075_1-1280x850.jpg
2024-01-19 14:43
Нийтийн тээврийн автобуснууд нэгдүгээр сарын 20-ноос буюу маргаашаас шинэ маршрутаар явахаар болсонтой холбогдуулан маршрут шинэчлэлийн талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгч байна. Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.Отгонжаргал “Иргэдэд автобусны үйлчилгээг богино хугацаанд хүргэхээр төлөвлөж байгаа юм. Автобусны 224 буудал дээр шинэчлэгдсэн маршрутыг байршуулж байна. Маргаашаас үйлчилгээнд явах 1,074 автобусны дотор талд ойлгомжтой байдлаар цахим хэлбэрээр […]

8bee979c677b8b49358ee016fd3c5546.jpg
2024-01-18 12:28
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хороолол, орон сууцны хороолол дундах замын цас мөсний цэвэрлэгээ, хог тээвэрлэлттэй холбоотойгоор Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт ажиллав. Сонгинохайрхан дүүрэгт орон нутгийн өмчит нэг, хувийн хэвшлийн долоон аж ахуйн нэгж зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж байна. Тодруулбал ТЦҮ ОНӨААТҮГ 166,640 ам […]

3col-4.jpg
2024-01-16 10:57
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод тээвэр зууч, ложистикийн үйлчилгээ эрхэлдэг 200 гаруй аж ахуйн нэгж байдаг бөгөөд Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөөний 362 салбар төмөр замаар дамжуулан импорт, экспортын ачаа барааг хүлээн авах, илгээх үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ нь түгжрэл, газар ашиглалтад сөргөөр нөлөөлөх томоохон хүчин зүйлсийн нэг болжээ. Иймд “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-аас нийслэлийн […]

95751856040340_5647153622526-696x392.jpg
2024-01-15 16:14
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын  85 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 22 хүний амь насыг авран хамгаалсан байна. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас  долоон хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртжээ. Нийт дуудлагын 48 нь гал […]

irhfl1_65a4b62e80ae7649f2a46330_x974-1280x718.jpg
2024-01-15 14:02
Нийслэлийн нийтийн тээврийн автобуснууд энэ сарын 20-ноос шинэ чиглэлүүдэд явахаар болжээ. Энэ талаар Нийтийн Тээврийн Газраас тодруулахад “Нийтийн тээврийн автобусны шинэ чиглэлийн төлөвлөлтүүд батлагдсан, 2024 оны нэгдүгээр сарын 20-ноос хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл нийтийн тээврийн автобуснууд шинэ маршрутаар явж эхэлнэ. Хуучин маршрутаар явахгүй гэсэн үг. Зургаан урт чиглэлийг холбосон найман тойргоор нийтийн тээврийн 74 шинэ чиглэлд 1,075 автобус үйлчилгээнд явахад бэлэн […]