Үндэсний бөхийн дэвжээнийхэн халтиргаа гулгаатай, хүүхэд багачууд зорчиход хүндрэлтэй газруудыг цэвэрлэхээр болжээ

2024-01-24 12:221min0
0qgmyg_421722934_700983458690713_6371167010780230639_n_x974

Улаанбаатар хотын зам талбайд үүссэн халтиргаа гулгааг арилгах ажилд үндэсний бөхийн дэвжээнүүд оролцохоор болжээ.

Тодруулбал Нийслэлийн Ерөнхий менежер Ц.Төрхүү, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандорж болон бөхийн дэвжээний төлөөллүүд өчигдөр уулзсан байна.

Тус уулзалтаар бөхийн дэвжээнийхэн нийгмийн хариуцлагын хүрээнд халтиргаа гулгаа ихээр үүсэж иргэд, хүүхэд багачууд зорчиход хүндрэлтэй болсон газруудад гаргасан хуваарийн дагуу цэвэрлэхээр болсон талаар Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээлэв.

Ховд болон Хөвсгөл аймгийн дэвжээний бөхчүүд энэ ажлыг эхлүүлж, бусдыгаа уриалан дуудах аж.

Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүрэгтэй байдаг

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй