4bafc58b1573c89836ad5991b3d0334f_x3.jpg
2021-02-18 07:26
Хотын дарга өнөөдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шнжилгээ” авах байранд ажилласан. Тус хорооны иргэд шинжилгээнд идэвхтэй хамрагдсан байна. Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Айл өрхүүддээ 2-3 удаа шинжилгээ авч байгаа тухай мэдээлэл байнга өгч байна. Шинжилгээнээс хоцорсон айл өрхүүдээ энэ сарын 23-наас өмнө бүгдийг нь хамруулах төлөвлөгөөтэй байгаа” гэсэн юм. Нийслэлийн ЗДТГ-ын […]

643922fdc40a7bb77bc6c583482110a6_x3.jpg
2021-02-17 15:20
Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран “Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голд шугам хоолойгоор бохир ус хаяж байна” гэсэн иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу өнөөдөр газар дээр нь очиж хяналт, шалгалт хийв. Шалгалтаар “ДЦС-III” ТӨХК нь Туул голын далан давуулан үнс зайлуулсан усаа хаяж байсныг таслан […]

asuumj-towchoo-1.jpg
2021-02-17 13:24
Хөдөө орон нутгийг зорих зайлшгүй шаардлагатай болсон иргэдэд түргэн шуурхай үйлчлэх үүднээс нийслэлийн хэмжээнд таван дүүрэгт PCR шинжилгээ өгөх боломжтойгоор тусгай цэг гарган, ажиллуулж байна. Тухайлбал иргэн та өнөөдөр  дараах байршилд очиж шинжилгээ өгөх боломжтой юм. Б.Эрдэнэ

ae5f99a613753c4701bdd792a7a695c6_x3.jpg
2021-02-16 17:35
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ажиллах үеэрээ НОК-ын Шуурхай штабын гишүүдэд өчигдөр өгсөн зарим үүрэг, чиглэлийнхээ биелэлтийг сонсов.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: -Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодоор нийтийн тээврийн хүртээмж муу байгаа талаар иргэд гомдол мэдүүлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх үүргийг өчигдөр өгсөн. Ажлын хэрэгжилт ямар байна вэ? […]

971ae4f69ee4328b1a772bbaeca406bb_x3.jpg
2021-02-16 16:35
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав дахь салбарын CallCenter-т ажиллаж, хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлыг хэрхэн барагдуулж байгааг шалгалаа. Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны […]

shal.jpg
2021-02-16 10:46
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 900 иргэн нэвтэрчээ. Тухайлбал 324 тээврийн хэрэгслээр 453 зорчигч хот руу нэвтэрч, 286 тээврийн хэрэгслээр 447 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаа, […]

1mw76-2.jpg
2021-02-15 12:27
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахимаар боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Өмнөх долоо хоногтой харьцуулахад нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй дуудлага буурсан байна. Мөн орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлж, коронавирусийн шинжилгээнд хамруулан, Нийгмийн хамгааллын төв, энэ чиглэлээр […]

.png
2021-02-15 11:56
Баянгол дүүргийн 20-р хороо, Монгол газар  буюу Цахилгаан станц орчимд өнөөдөр өглөөний 08:30 цагийн байдлаар PM10 тоосонцрын хэмжээ байх ёстой хэмжээнээс 10 дахин өндөр байгаа талаар агаарын чанарын сайтад мэдээлжээ. Уг байршилд маш их бохирдолтой буюу АЧИ 612-т хүрээд байна. Мөн Баянхошуу орчимд 08:30 цагийн байдлаар бохирдолтой буюу АЧИ 271 байсан бол 09:30 цагийн байдлаар […]

galle-6-ulaanbaatar-city-winter.jpg
2021-02-15 10:10
Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосон ч  өнөөдөр буюу /2021.02.15/-аас эхлэн төрийн байгууллагын албан хаагчдын 5 хүртэлх хувийг ажиллуулахаар болжээ. Ингэхдээ аль болох ажлын байр бус гэрээсээ ажиллах боломжоор хангахыг УОК-ын гишүүдэд анхааруулсан байна. Улмаар тухайн өдөр ажиллах албан хаагчдын хаяг, хуваарь зэргийг харгалзан үзэж хувийн болон албаны нэгдсэн унаагаар ажил, гэр гэсэн […]

148640222_249727139861241_2983060254579086357_n_20210214104900.jpg
2021-02-15 09:26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байгаа юм. Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын […]