Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосон ч өнөөдөр буюу /2021.02.15/-аас эхлэн төрийн байгууллагын албан хаагчдын 5 хүртэлх хувийг ажиллуулахаар болжээ.
Ингэхдээ аль болох ажлын байр бус гэрээсээ ажиллах боломжоор хангахыг УОК-ын гишүүдэд анхааруулсан байна. Улмаар тухайн өдөр ажиллах албан хаагчдын хаяг, хуваарь зэргийг харгалзан үзэж хувийн болон албаны нэгдсэн унаагаар ажил, гэр гэсэн маршрутын дагуу зорчих эрхийг Улсын онцгой комиссоос гаргасан байна.