Хотын дарга өнөөдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны “Нэг хаалга-Нэг шнжилгээ” авах байранд ажилласан. Тус хорооны иргэд шинжилгээнд идэвхтэй хамрагдсан байна.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Айл өрхүүддээ 2-3 удаа шинжилгээ авч байгаа тухай мэдээлэл байнга өгч байна. Шинжилгээнээс хоцорсон айл өрхүүдээ энэ сарын 23-наас өмнө бүгдийг нь хамруулах төлөвлөгөөтэй байгаа” гэсэн юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс